Барри Левинсон
Барри Левинсон (англи. Barry Levinson; 1942 оны 4-р сарын 6-нд АНУ-ын Балтимор хотод төрсөн) — америкийн кино найруулагч, кино зохиолч болон продюсер. 1989 оны «Оскар»-ын шагнал хүртсэн.
Барри Левинсон АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод төрсөн. Эцэг нь Ирвин Левинсон, эх нь Виолетта Кричинска нар еврей цагаачид юм. Вашингтон дахь Америкийн их сургуульд сурсан. Эхнэр нь Валери Кертини (салсан). Хүү нь кино зохиолч, найруулагч Сэм Левинсон юм.
Хэдийгээр Левинсон карьераа телевизийн инээдмийн киноны зохиолчоор эхлүүлсэн боловч одоог хүртэл комик кино бичиж, найруулж, продюсерласаар байна.
1987, 1988 онд дэлгэцнээ гарсан Робин Уильямсын дэндүү хөгжилтэй армийн радио хөтлөгчийн дүрд тоглосон "Өглөөний мэнд Вьетнам" болон аутист өвчтэй Дастин Хоффманы тоглосон "Борооны хүн" кино Барри Левинсоныг дэлхий даяар алдаршуулжээ.
Барри Левинсоны албан ёсны цахим хуудас:- https://www.levinson.com/