Jump to content

Батсүхийн Зоригтбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батсүхийн Зоригтбаатар (1995 оны 3 сарын 25 нд төрсөн) нь Монгол Улсын Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат үндэсний бөхийн улсын харцага цолтой, "Цахилгаан Зоригоо"[1][2] нэрээр ард түмэнд танигдсан уран барилдаантай бөх. Тэрээр 2013 онд сумын заан, 2016 онд бүх цэргийн наадамд 5 давж цэргийн начин, 2017 онд Архангай аймгийн наадамд 6 давж шөвгөрөн аймгийн харцага, 2018 онд Налайх дүүргийн наадамд үзүүрлэн аймгийн заан, мөн онд Орхон аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан[3] цолыг дараалан хүртэж амжилтаа ахиулсан. 2020 оны Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар 6 давж улсын харцага цол хүртэж, 2022 оны улсын баяр наадамд зургаа давж цолоо батлан чимэг хүртсэн.[3]

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон. 1024
2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. 512
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн. 1024
2025 АХ-ын 104 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатараар дөрөв, улсын начин Э.Мөнхжаргалаар тав давж чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2016 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. 256
2017 Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2018 Налайх дүүргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 256
2018 Орхон аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Мөнх-Ирээдүйгээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
  1. "Цахилж явсаар улсын наадамд түрүүлж чадах "Цахилгаан Зоригоо"". www.24tsag.mn. 2023-01-23. Татаж авсан: 2025-07-13.
  2. "ӨВӨРМОНГОЛЧУУДЫГ СУУДЛААС НЬ ӨНДӨЛЗҮҮЛЖ БУЙ "ЦАХИЛГААН" ЗОРИГОО". https://ergelt.mn. Татаж авсан: 2025-07-13. {{cite web}}: External link in |website= (help)
  3. 3.0 3.1 "Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан". www.devjee.mn. Татаж авсан: 2025-07-13.