Jump to content

Батцэндийн Пүрэвсүх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батцэндийн Пүрэвсүх (1948 онд Төв аймгийн Алдарбаян суманд төрж, 1991 онд нас барсан) нь Монгол Улсын Төрийн шагналт, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач. “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураач.

Зураач Б.Пүрэвсүх нь ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, уран баримлын академид суралцаж төгссөн. ЗХУ-ын Ардын зураач В.И.Орешниковын урланд суралцжээ.

Дүрслэх урлагийн сургуульд багшилсан.

  • "Шинэ цагийн босгон дээр" зураг. 1984 он
  • “Амарсанаа” (Увс аймгийн музей)
  • “Толбо нуурын тулаан” том диорам зураг (Баян-Өлгий аймгийн музей)
  • “Саж ламыг баривчилсан нь” (Тагнуулын байгууллагын музей)
  • “Д.Сүхбаатар нутагтаа”
  • “Хатанбаатар Магсаржав”
  • "Чингисийг хаан ширээнд өргөмжилж байгаа нь"
  • "Батмөнхийг хаанд өргөмжилж буй нь"
  • 1989 онд Төрийн шагнал