Батын Нямаа
Батын Нямаа (1928 оны 11-р сарын 7-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг "Гурван харуул" хэмээх газар төрсөн- 1996 онд нас барсан) Монголын зохиолч, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч.
Б.Нямаа 1941 оноос богино хэмжээний шүлгээр уран бүтээлээ туурвиж эхлээд 1942 оноос уран зохиол сонирхож эхэлсэн тэрбээр 1946 онд дунд сургуулиа төгсөөд Монголын Зохиолчдын Эвлэлд ажиллаж байв. Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын даргын албыг олон жил хашжээ.
Б.Нямаа гуай үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхээс гадна шатраар хичээллэхийг нь дэмжин тэтгэдэг байснаас удам дамжсан тамирчид төрсөн байна. Түүний эх Сэрэмжид, өвөг эцэг Яринпил нар нь шатар сайн тоглодог хүмүүс байжээ. Эцэг, эхээрээ шатар заалгаж, үр хүүхдүүддээ өвлүүлсэн байна. Б.Нямаагийн төрсөн дүү Батын Дэрдэв шатар сайн нүүдэг, БНМАУ-ын Гадаад худалдааны яамны орлогч сайдаар ажиллаж байсан юм.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Роман
[засварлах | кодоор засварлах]- Араараа модтой Биндэръяа (1968)
- Бид гурав (1971)
- Арандалынхан (1973)
- Бурхан өршөө (1991)
Тууж
[засварлах | кодоор засварлах]- Гомпил
- Хамаатан садан
- Анхны жил
Кино зохиол
[засварлах | кодоор засварлах]- Төөрсөөр төрөлдөө (1966)
Жүжгийн зохиол
[засварлах | кодоор засварлах]- Нэр төр
- Нүд
Цол шан
[засварлах | кодоор засварлах]- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал (1967)
- "Бид гурав" романаараа Нацагдоржийн нэрэмжит шагнал (1978)
- Алтан гадас одон
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Батын Нямаагийн өвөг эцэг Яринпил, эх Сэрэмжид, нагац эгч Ичинхорлоо зэрэг удамт шатарчид байсан байна. Тэдний гэр бүл удам дагасан шатарчид гэдгээрээ алдартай. Б.Нямаагийн гэргий Д.Намжил. Тэрбээр таван хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн нь бүгд шатарчин болсон байна. Б.Нямаагийн хүүхдүүд, ач зээ нараас улсын шатрын аварга цолтой 6 тамирчин төрөн гарсан (хүүхдүүд Нямаагийн Төмөрхуяг, Нямаагийн Төрбат, Нямаагийн Төвсанаа, Нямаагийн Тунгалаг, ач нар Түвшинтөгсийн Батцэцэг, гавьяат тамирчин Түвшинтөгсийн Батчимэг). Мөн хүү Нямаагийн Түвшинтөгс нь Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв. Түүнчлэн хүү Түмэнбаяр, ач Батзориг, Баярцэцэг, Биндэръяа, Төгөлдөр, зээ Энхсаран, гуч Есөнтөмөрийн Төгстөмөр нарын шатрын спортын зэрэгтэй тамирчид бий.