Бат-Очирын Ичинхорлоо
"ХХ зууны манлай аймгийн арслан" Бат-Очирын Ичинхорлоо Ховд аймгийн Манхан сумын нутаг Баянхайрханд Цайдангийн Бат-Очирын ууган хүү болж мэндэлжээ. Аав Бат-Очир нь овоо тахилга сумын наадамд амжилттай барилддаг орон нутгийн начин цолтой бөх байжээ. Харин ээжийнх нь талд Захчины бөх Амгалан гэж алдарт хүн байв. Энэ хүний тухай домог яриа олон юм. Ичинхорлоо гуай 4-р анги төгсөөд мал дээр гарч арван хэдэн насандаа сумынхаа Цаст-Оргил нэгдэлд адуу маллаж, “Баясгалант амьдрал” нэгдэлд үхэр хариулж байгаад 1960 онд эр цэргийн албанд татагджээ.
Цэргийн албыг Дарханд хааж байхдаа тангарагийн барилдаанд түрүүлж байв. Харин 1965 онд Дарханы наадамд Архангай Чагнаадоржид (улсын наадамд хоёр удаа дөрөв давсан аймгийн арслан)унаж үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн байна. Хойтон нь Ховд аймгийнхаа баяр наадамд одоогийн улсын заан Д.Мягмарыг орхин түрүүлснээр аймгийнхаа наадамд олон жил хаанчлах эхлэл нь тавигджээ. Энэ үеэс аймагтаа тээврийн тэрэг барьж тасралтгүй жолоо мушгисан онц тээвэрчин, хошой саятан, гавшгайч юм. 1986 онд арав дахь түрүүгээ хүртэж Монгол бөхийн түүхэнд ховор нэгэн дээд амжилтыг тогтоосон юм. Улсын цолтой бөхчүүдээс улсын харцага Однайн Бахыт мөн аймгийнхаа наадамд 10 түрүүлсэн тул Ичинхорлоо арслантай цуг энэ амжилтыг эзэмшиж байна. Харин аймгийн цолтнуудаас ийм амжилт гаргасан хүн үгүй.
Б.Ичинхорлоо арслан аймгийнхаа баяр наадамд 20 жил барилдахдаа 10 түрүүлж, 6 үзүүрлэж, 2 удаа их шөвөгт үлджээ.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1965 | Дархан хотын наадамд Архангай аймгийн арслан Ж.Чагнаадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. | 128 |
1967 | Ховд аймгийн наадамд улсын заан Д.Мягмараар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
1968 | Ховд аймгийн наадамд аймгийн заан Баттулгаар долоо даван түрүүлсэн. | 128 |
1969 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан Р.Эрдэнэпүрэвээр долоо даван түрүүлсэн. | 128 |
1970 | Ховд аймгийн наадамд аймгийн заан С.Содмоогоор долоо даван түрүүлсэн. | 128 |
1972 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ж.Батбаярт өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1974 | Ховд аймгийн наадамд Өвөрхангай харъяат улсын начин Т.Дэмбэрэлсамбуугаар долоо даван түрүүлсэн. | 128 |
1975 | Ховд аймгийн наадамд улсын начин Р.Даваадалайд өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1976 | Ховд аймгийн наадамд улсын начин А.Баатархүүд өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1977 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ө.Баатарсүрэнгээр долоо даван түрүүлсэн. | 128 |
1979 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ж.Батбаяраар долоо даван түрүүлсэн. | 128 |
1980 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ө.Баатарсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1981 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан О.Балсандоржоор долоо даван түрүүлсэн. | 128 |
1982 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан О.Балсандоржид өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1983 | Ховд аймгийн наадамд Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганхүүгээр долоо даван түрүүлсэн. | 128 |
1984 | Ховд аймгийн наадамд тав давж их шөвөгт шалгарсан. | 128 |
1985 | Ховд аймгийн наадамд аймгийн арслан Ө.Баатарсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
1986 | Ховд аймгийн наадамд Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганхүүгээр долоо даван түрүүлсэн. | 128 |