Бат-Өлзийн Нямжав
Бат-Өлзийн Нямжав | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол |
Боловсрол | Улаанбаатар хотын 14 дүгээр дунд сургууль
Санхүү, эдийн засгийн дээд сургууль Монгол Улсын Их Сургууль |
Мэргэжил | Санхүүгийн менежер Нийгмийн ухааны багш |
Бат-Өлзийн Нямжав нь хүний эрх, хүүхдийн эрх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх,шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийн чиглэлээр төрийн болдогыг сайжруулахад нөлөөлөх, олон нийтийг идэвхжүүлэх, мэдлэг мэдээллээр хангаж ажилладаг хүний эрхийн зүтгэлтэн юм. Тэрээр хүний эрх, хүүхдийн эрх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж иржээ.
Карл поперын мэтгэлцээний “Талст” клуб, парламентийн мэтгэлцээний “Бэст” клуб, Буддын гүн ухааны “Номын хүрдэн” клубыг тус тус үүсгэн байгуулж, хүний эрхийн чиглэлээр ажилладаг хэд хэдэн байгууллагад болон Хүүхдийн төлөө газарт ажиллаж байхдаа гар дээрээс худалдаа наймаа эрхлэгч хүүхэд, уул уурхайн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, бэлгийн мөлжлөг, халамж асрамжийн төвүүдэд байгаа хүүхэд, хараа хяналтгүй хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг бодлогын хүрээнд зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай. Мөн дахин төлөвлөлтөөр хохирох эрсдэлд байгаа 152 өрхийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж “Газрын эзэн Баян зүрх” нөхөрлөлийг байгуулан иргэдийг шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байх үедээ Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүнээр элсч гэр хорооллын дахин төлөвлөлтийн үед төрийн гүйцэтгэх үүргийг шаардах, сануулах, иргэдийг эрсдэлд орохоос хамгаалах, тэднийг мэдээ мэдээллээр хангах, зөвлөх үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, одоо энэ үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бат-Өлзийн Нямжав нь 1981 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Улаанбаатар хотын Хо-Ши-Миний нэрэмжит арван жилийн 14 дүгээр дунд сургууль төгссөн. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангид суралцаж санхүүгийн менежер мэргэжил эзэмшсэн. Мөн Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетыг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Тэнгэр дээд сургуульд Будда судлал, философийн магистерын зэрэг хамгаалсан.
Ажил эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]• Их дээд сургуулиудад багш
• Нээлттэй Нийгэм Хүрээлэнд хөтөлбөрийн дасгалжуулагч, багш
• “Эмэгтэй удирдагч сан” ТББ-д ажилтан
• Хүүхдийн төлөө Үндэсний газарт мэргэжилтэн
• Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн
• Улаанбаатар хотын Нийтийн тээврийн компанид хэлтсийн дарга
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]• “Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга
• “Эко соёлын сан”-ын Удирдах зөвлөлийн гишүүн
• “Амьдрал өгөх сан”-ын Удирдах зөвлөлийн гишүүн
• “Эмэгтэйчүүдийн дартсын холбоо”-ны тэргүүн,
• “Монголын пара дартсын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
Гарын авлага
[засварлах | кодоор засварлах]НОМ ГАРЫН АВЛАГА
1. “Буддын гүн ухаан дахь сэтгэл зүйн ангилалыг орочин үеийн сэтгэл судлалын үндсэн асуудлуудтай харьцуулах нь” Б.Нямжав, 2001 он, Оюутны эрдэм шинжилгээний эмхэтгэл, МУИС
2. “Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сар тутмын мэдээллийн эмхэтгэл”, 2004-2005 он, “Эмэгтэй удирдагч сан”
3. “Хурдан морь унаач хүүхдийн үндэсний чуулганы эмхэтгэл”, Б.Нямжав, 2006 он, Хүүхдийн төлөө үндэсний газар
4. “Нийслэлийн 9 дүүргийн стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал ба Баянзүрх дүүргийн дунд хугацааны стратеги зорилт” Б.Нямжав, Ц.Энхцэцэг, 2010 он. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
5. “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоол шийдвэр, журмын эмхэтгэл” Б.Нямжав, Б.Баасансүрэн 2011 он, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
6. “Баянзүрх дүүрэгт 2009-2012 онд хийгдсэн ажлууд” зурагт альбом, Б.Нямжав, Д.Энхтуяа, 2012 он, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
Шагнал
[засварлах | кодоор засварлах]• БЗД-ийн ИТХ-ын өргөмжлөл 2009 онд
• Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль 2011 онд