Jump to content

Баянмөнхийн Билэгт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баянмөнхийн Билэгт (1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн) - Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга. 2013 онд Бригадын генерал цол хүртсэн.

1978 онд нийслэлийн 5-р дунд сургууль төгссөн.

1980 онд Эрхүүгийн Улс ард аж ахуйн дээд сургууль сураад, Монгол Улсын Их сургуулийг 1984-1988 онд нягтлан бодогч,эдийн засагчаар сурч төгссөн.

1999 онд "Отгонтэнгэр дээд сургуул"-ийг эрх зүйчээр төгссөн.

Ажил эрхлэлтийн байдал:

[засварлах | кодоор засварлах]
  • 1977 оноос Зөвлөлтийн геологи хайгуулын экспедицэд туслах ажилчин,
  • 1980-1981 онд Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч,
  • 1981-1982 онд Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад засварчин,
  • 1986-1988 онд Элс хайрганы “Сонсголон" компанид нягтлан бодогч,
  • 1989-1990 онд Зөвлөлтийн “СОТ-2" трестэд нягтлан бодогч,
  • 1990-1992 онд Монголын ардчилсан холбооны тэргүүлэгч гишүүн, улс төрийн ажилтан,
  • 1992-1996 онд “Ардчилал" сонины сурвалжлагч, эрхлэгч,
  • 1996-1998 онд ХААҮЯ-нд газрын дарга,
  • 1999-2000 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2004-2006 онд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын дарга,
  • 2006-2011 онд “Төгрөг хуулийн энерги” ХХК-д зөвлөх,
  • 2011-2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга,
  • 2012-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ.