Баянмөнхийн Цогоо
Баянмөнхийн Цогоо (1948-1988) соёл, гэгээрлийн ажилтан, ая зохиогч, дуу хөгжмийн багш, судлаач. 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1956 онд нийслэлийн 10-р сургуульд 1-р ангид элсэн орсон. 1966 онд нийслэлийн 24-р сургуулийг төгссөн. 1967 онд Багш нарыг бэлтгэх сургуулийн Соёл, гэгээрлийн ажилтны ангийг дүүргэсэн. 1967-1971 онд Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумын дунд сургууль, 1971-1978 онд Нийслэлийн арван жилийн 41-р сургууль, найман жилийн 7-р сургууль, Хүүхдийн асран хүмүүжүүлэх сургууль, 1984 оноос Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан.
1977 онд МХөЗХ-ны гишүүнээр элссэн.
МХЗЭ-ийн ТХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдгээр шагнагдсан.
Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа хүүхдийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Дуу
[засварлах | кодоор засварлах]- "Атрын уянга" (шүлэг С.Цэрэндорж)
- "Намрын шөнө голын эрэг дээр" (шүлэг Б.Бааст)
- "Өргөө гэр" (шүлэг Б.Даг.Жамъян)
- "Туждаа хамт явах юмсан" (шүлэг Даг.Жамъян)
- "Уудам нутаг" (шүлэг Ж.Ёндонсамбуу)
- "Эрдэнэтийн үдэш" (шүлэг Г.Мэнд-Ооёо)
- "Эх орон танаа" (шүлэг Ж.Шагдар)
- "Ээждээ өргөх ерөөл" / "Ээждээ өргөх дуу"(шүлэг Ж.Ёлхорсүрэн)
Хүүхдийн дуу:
- "Хүсэх алсын гялбаа" (шүлэг Даг.Жамъян) найрал дуу
- "Барилгачин болно доо" (шүлэг Ж.Санжмятав)
- "Ногоон зүлэг" (шүлэг Д.Даржаа)
Эмхэтгэн хэвлүүлсэн
[засварлах | кодоор засварлах]- "Мөнгөн хонхны дуу" 1-р дэвтэр 1975 он
- "Мөнгөн хонхны дуу" 2-р дэвтэр 1981 он
Байгуулсан хамтлаг чуулга
[засварлах | кодоор засварлах]- "Хан Хэнтийн цуурай" (Хэнтий аймгийн Биндэр сум)
- "Багачуудын алдар" (Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум)
- "Бага нас" (Нийслэлийн 41-р сургууль)
- "Мөнгөн бүрээ" (Нийслэлийн 7-р сургууль)
- "Туулын долгио" (Нийслэлийн 10-р сургууль)
Баримт
[засварлах | кодоор засварлах]Түүний анхны шавь нарын нэг бол МУГБ Л.Галмандах юм.