Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр
Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр- Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн байгууллага. Тус театрын 60 жилийн ойгоор 2016 онд жүжгийн зохиолч М.Хурманханы нэрэмжит болсон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх 1956 онд байгуулагдсан Баян-Өлгий аймгийн “Хөгжимт драмын театр”-ын хамт олон 60 гаруй жилийн түүхэнд Дэлхийн болон Монгол, Казахын сонгодог, орчин үеийн олон арван уран бүтээлүүдийг тайзнаа амилуулж, орон нутгийн онцлог соёлыг эх орондоо төдийгүй хилийн чанадад сурталчлан, үзэгч, ард түмнийг соёл гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тус театр 1976 онд Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж байжээ.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]2022 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынайн зохиол "Бүргэд" драмын жүжгийг монгол хэлээр театрын тайзнаа амилууллаа. Соёлын яамнаас санаачлан өрнүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд тоглосон драмын жүжгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн аж. Жүжгийн продюссероор театрын дарга Ж.Сайгүлик, зөвлөхөөр МУУГЗ Р.Өсерхан, найруулагчаар М.Ертай, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар С.Алтансэлэм нарын хүмүүс ажиллаж, дүрүүдэд Х.Жанатбек, Х.Жапар, Х.Сулушаш, Х.Нурлан, А.Ханат нарын жүжигчид тогложээ.
2023 оны 8-р сард болсон “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивальд Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит "Алтан гадас" одонт ХДТеатрын хамт олон амжилттай оролцож 2-р байранд оржээ.