Баярын Хонгор
Баярын Хонгор нь (Баяр овогтой Хонгор) Монголын дуучин, найруулагч.
Хонгор | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Хонгор |
Төрөл бичгийн нэрс | Б. Хонгор |
Бүтэн нэр | Баярын Хонгор |
Төрсөн өдөр | 1983 оны 10 сарын 7 |
Төрсөн газар | Улаанбаатар |
Ажил үйл | Дуучин |
Эцэг | Баяр |
Танил үе | 1991 оноос хойш |
Хамтлаг | Соёл-Эрдэнэ хамтлаг |
Компани | White Arch |
Намтар
[засварлах | кодоор засварлах]Баярын Хонгор 1983 оны 10-р сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав Баарайн Баяр Монголын хамгийн анхны рок, поп, зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин, хөгжимчин, уран сайхны удирдагч, тоглолтын хөтлөгч байв.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Хонгор нийслэлийн гадаад хэлний сургалттай 23-р сургуулийн хятад хэлний ангид элсэн суралцаж сургуулийн болон дүүрэг, нийслэлийн цаашилбал улсын хүүхдийн дууны уралдаануудад Амжилттай оролцож, Хүүхдийн ордны Эрдэм алтан Медалъ, Нийслэлийн оны шилдэг хүүхдээр удаа дараа шагнагдаж байжээ.
2004 онд "Отгонтэнгэр" их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр төгссөн.
2006 онд "Отгонтэнгэр" их сургуулийг "Хууль зүйн ухааны магистр"-р төгсөж.
2010, 2011 онуудад Тайваний Үндэсний Багшийн их сургуульд Хятад хэл, соёл судлалын чиглэлээр суралцсан.
2018 онд БНХАУ-н Шилийн гол хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд "Соёл урлагийн менежмент", 2019 онд ОХУ-н Дорнод Сибирийн соёлын их сургуульд "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Урлаг
[засварлах | кодоор засварлах]Соёл Эрдэнэ хамтлаг
[засварлах | кодоор засварлах]1991 онд Хонгор Соёл-Эрдэнэ хамтлагт элсэн орж[1] БНХАУ-н Бээжин хот, Хэбэй мужуудаар хийсэн аялан тоглолт, ОХУ-ын Буриадын "Улаан-Үд" хотноо хийсэн тоглолтуудад "Зүүдний Чингис", "Дангийн даавуу майхан" зэрэг дуунуудаа дуулж Соёл-Эрдэнийн гараагаа эхэлж байжээ. 2007 онд Соёл-Эрдэнэ хамтлагтаа эргэн нэгдэн Улс, Нийслэлийн соёлын арга хэмжээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн. Монгол улсын 21 аймаг 120 гаруй сумдаар дуулагдаж Соёл-Эрдэнэ хамтлаг болон аавынхаа уран бүтээлүүдийг залгамжлан эгшиглүүлсээр байна.
Дуучны гараа
[засварлах | кодоор засварлах]1989 онд Бяцхан страдын дуулаачдын уралдаанд Соёл эрдэнэ хамтлагтай Галмандахын хөгжим "Хэрвээ би шидтэн бол" Монгол ардын дуу "Дангийн даавуу майхан" зэрэг дуунуудыг дуулж тухайн үеийн хүүхдийн дууны ертөнцөд шинэхэн өнгө нэмэн орж ирсэн.
1991 онд Галмандахын хөгжим "Зүүдний Чингис" хэмээх дууг дуулсан нь тухайн үеийн хүүхэд, залуусын Дуулах дуртай дуу нь болж өнөөг хүртэл дуулагдсаар байна.
1997-1998 онд БНХАУ-н Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотын Монгол сургуульд суралцаж ирээд үеийн найзуудтайгаа нийлэн "X-Rymes" хэмээх хип поп хамтлаг байгуулж, "Охидод", "Зөвхөн чам руу" зэрэг дуунууд дуулсан нь тухайн үеийн фм радионуудын хит парадуудад тэргүүлж байсан амжилттай.
2004 онд БНХАУ-н Элчин сайдын яамнаас зохион байгуулсан "Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдаанд оролцож тэргүүн байрны шагнал хүртсэн.
Анхны цомог
[засварлах | кодоор засварлах]2005 онд "Толинд шингэсэн эгшиг"[2] анхны бие даасан цомог "Толинд шингэсэн эгшиг" анхны бие даасан тоглолтоо хийн олны таашаалыг хүртэж, Пентатоник академийн шилдэг шинэ залуу дуучин номинацид нэр дэвшиж байжээ.
Хоёр дахь цомог
[засварлах | кодоор засварлах]2007 онд өөрийн болон хөгжмийн зохиолчдын дуунуудаас бүрдсэн "Төсөөлөл мөрөөдөл" хоёр дахь бие даасан цомгоо гаргаж. "Төсөөлөл мөрөөдөл" "Ганцаараа" "Надад хэдэн цаас" зэрэг дуунууд нь тухайн үеийн хит парадуудыг удаа дараалан тэргүүлж, тухайн жилдээ Соёл-Эрдэнэ хамтлагтаа эргэн нэгдэж, Улс, нийслэлийн соёлын арга хэмжээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн.
2008 онд "Хүү нь Тандаа" шинэ сингл уран бүтээл гаргаж, "Хүү нь Тандаа" хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн. Тэрээр Орос, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Хонгконг, Макао, Тайланд зэрэг орнуудаар аялан тоглолт хийж байсан.
White Arch
[засварлах | кодоор засварлах]2015 оноос "White Arch" студийн уран сайхны удирдаачаар ажиллаж байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Цомгууд
[засварлах | кодоор засварлах]- Толинд Шингэсэн Эгшиг (2005)
- Төсөөлөл Мөрөөдөл (2007)[3]
Сингл
[засварлах | кодоор засварлах]- Хүү нь тандаа (2008)
- Алс (2023)
Гавъяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]2012 - Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.[4][5]
Нийгмийн ажлууд
[засварлах | кодоор засварлах]Хонгор уран бүтээлийнхээ хажуугаар нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн ажлуудад оролцдог. Олон улсын Ротари хөдөлгөөнд нэгдэж, "Улаанбаатар Пийс Авенью " клубийн үүсгэн байгуулагч гишүүн болсон. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд залуучуудад зориулсан олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсний зэрэгцээ "Бид гэрэлтэж байна" "This Close" зэрэг дуунууд бүтээсэн нь Олон улсын Ротари хөдөлгөөний хүндэтгэлийг хүлээж "Paul Harris"-н шагналаар шагнагдсан.
Холбоосууд
[засварлах | кодоор засварлах]Эшлэлүүд
[засварлах | кодоор засварлах]- ↑ Б.Хонгор: Өнөөдөр аавыгаа л их үгүйлж байна (shuud.mn)
- ↑ Б.Хонгор: Ээж аавыг дэгжин залуу гэдэг. Харин би тийм биш (gogo.mn)
- ↑ Б.Хонгор: Ээж аавыг дэгжин залуу гэдэг. Харин би тийм биш (gogo.mn)
- ↑ Дуучин Б.Хонгор цэргийн алба “хааж” байна (ikon.mn)
- ↑ “Баян Монгол” чуулга 50 жилийн ойн тоглолт болно (dnn.mn)