Бергманы дүрэм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бергманы дүрэм

Энэ дүрмийг 1847 онд Германы эрдэмтэн Карл Бергман үндэслэжээ. Бүлээн цустан амьтан болох шувуу, хөхтний бие тогтмол өндөр температуртай байдаг. Тэдэнд халуун уур амьсгалтай газар илүү дулаанаа алдаж байх, харин хүйтэн газар дулааныг аль болох бага алдах нь ашигтай. Аливаа биетийн шугаман өсөлтийн гадаргуу нь квадратаар ихсэж байхад эзлэхүүн нь кубээр ихэсдэг. Үлгэрлэвэл- 2²=4  2³=8 . Ийм учраас нэгж эзлэхүүнд ногдох гадаргуу том амьтанд бага, жижиг амьтанд их байна. тэгэхлээр сэрүүн бүсийн амьтан бие томтой байх нь дулаанаа бага алдах ач холбогдолтой. Гэхдээ энэ дүрэм бол заан хулгана хоёрыг харьцуулсан дүрэм биш. Харин ойролцоох зүйл, салбар зүйлийг харьцуулсан байдаг. Энэ дүрмийн ёсоор ойролцоох зүйл амьтны биеийн хэмжээ томрох нь хойд туйл руу ойртох тутам нэмэгддэг. Дээрх дүрэм шувуу, хөхтөн зэрэг Бүлээн цустай амьтдын 75% -д тохирдог болохыг эрдэмтэд тооцоолжээ.

Энэ дүрмийн зарим жишээ баримтыг авч үзье. Еврод, Хойд Америкийн тундрт тархсан тундрийн чоно хамгийн том биетэй байдаг. Дараа нь Евразид тархсан саарал чоно дунд зэргийн биетэй, Хойд Кавказад тархсан Кавказын чоно биеэр бага, Дундад Азийн нам дор газар тархсан цөлийн чоно бүр жижиг байна. Хэрээнүүд Америкийн арктикт биеийн урт нь 410 мм, Гренландад 390 мм, Командорт 385 мм, Зүүн Сибирь ба Усурийн хязгаарт 360 мм, Дундад Европд 320 мм, Зүүн Иранд 290 мм, экваторын Африкт 250-260 мм, Хятадад 220 мм, Улаан тэнгисийн эрэгт 220-250 мм, Мексикт бүр 150 мм болтлоо жижгэрдэг байна. Дээр дурдсан жишээнүүд бол салбар зүйлийн хэмжээнд Бергманы дүрмийг авч үзсэн хэрэг юм.

Ойролцоох зүйлүүдэд олонх тохиолдолд энэ дүрэм тохирно. Жишээ нь муфлон гэдэг зэрлэг хонь Бага Азид, аргаль Төв Азид тархсан бөгөөд хамгийн том биетэй байдаг. Манай Монгол орны Алтайн аргаль угалз хамгийн том биетэй. Олон улсын ангийн үзэсгэлэнд хэд хэдэн удаа дэлхийн аварга болсон нь аргагүй. Хэдий газар нь ойрхон ч гэсэн говийн уулсаар тархсан аргаль угалз хойд Алтайнхаас жижиг байдаг. Харин Дундад Азид тархсан архар хэмээх зэрлэг хонь, аргаль, муфлон хоёрын завсрын байрыг эзэлнэ.