Jump to content

Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал.

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд хөрс боловсруулах, ургамалжуулах, талбайг хамгаалах, арчилгаа, тордолт хийж, амьтны аймгийг нутагшуулах ажлыг бид “биологийн нөхөн сэргээлт” гэж нэрлэж заншсан.

Техникийн нөхөн сэргээлтийн дараа ургамалжуулах ажил хийгдэнэ. Нэг наст болон олон наст ургамлыг талбайн онцлогт тохируулан тариалах ёстой. Хөрсөн бүрхүүлийг хамгаалах, бэхжүүлэхэд хурдан ургах чадвартай нэг наст ургамлууд тохиромжтой байдаг.

Ургамалжуулах ажлын зардлыг тооцоход нэг наст, олон наст ургамлын үрээр ургамалжуулах ажил, ургамлын үр худалдан авах, нийт ургамалжуулах талбай болон ургамалжуулах ажлыг гүйцэтгэх ажиллах хүчний тоо, ажлын өдөр, ашиглах техник хэрэгслийн өртөг зэргийг тооцно.

Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын нэг гол хэсэг бол мод, сөөг тарималжуулах ажил бол үр дүн нь удаан гарч, нилээд хүч хөдөлмөр зардаг ажил юм. Мод, сөөг тарималжуулахад мод, суулгацыг худалдан авах үнэ, ажиллагсдын цалин, тээвэрлэлт болон усалгааны зардал зэргийг тооцно.

Уул уурхайн компани нь уурхайн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулсны дараа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийгээд тухайн орон нутагт нь газрыг эргүүлэн хүлээлгэж өгнө.

Биологийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, экосистемийн нөхөн сэргээгдэх байдал нь удаан хугацаанд үргэлжлэх учир эдэлбэр газрыг хүлээн авснаас хойш ойжуулалт, ургамалжуулалт, нөхөн сэргээлтийн явц байдлыг орон нутгийн мэргэжлийн байгууллага хянах шаардлагатай болно. Иймд энэхүү ажилд шаардлагатай зардлыг уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн ажлын төсөлд тусган төлөвлөж, орон нутагт шилжүүлж өгөх хэрэгтэй.