Бишрэлт засгийн хийд (Сэцэн хан аймаг)
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Бишрэлт засгийн хийд нь Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутаг Өгөөмөр уулын өвөрт оршино. Олонд Галшарын хийд хэмээн нэрлэгджээ.
Анх Манжийн хаан Төр Гэрэлтийн хорин тавдугаар /1843/ онд Цогчин, Хайлан хурал мөн зургаадугаар /1846/ онд Цанид хурал сургууль, бас мөнх нүннээ хурал, Түгээмэл Элбэгтийн есдүгээр /1859/ онд Жүд хурал сургууль, мөн аравдугаар /1860/ онд мамба хурал сургууль,Бадаргуулт төрийн тэргүүн /1875/ онд Ламрим Зурхайн хурал сургууль тус тус байгуулав. Бэйс Минжүүрдоржийн үед эдгээр хурал дацангууд үүсчээ. Бадаргуулт төрийн гучин нэгдүгээр /1905/ онд Гүнрэг хурлыг Хардал жанжин бэйс Пүрэвжавын үед байгуулсан нь цөм харьяатхошууны нутгийн гол хийд дуган хурал болно. Тус хийдэд цорж хувилгаан Дарамсэд, Жамъяанданзанжамц, Нямсүрэнжав нарын хувилгаад сууж байжээ. Тус хийд нь Хардал жанжин бэйс Пүрэвжавын үед нийт мал нь 5544 /Хонь 4932, үхэр 387, адуу 159, тэмээ 66/ байсан нь 1918 онд 22096 /адуу 1375/, тэмээ247, үхэр 1445, хонь, ямаа 19029 болж 4 дахин өсчээ. Бишрэлт вангийн хийдийг 1938 онд устгаж, 1991 оноос Галшар сумын төвд багахан хурлыг сэргээгээд байна.