Би Би Си

Би-би-си (BBC, Англи: British Broadcasting Corporation «Британийн мэдээллийн корпорац») ― Их Британийн үндэсний нийгэм, олон нийтийн радио-телевизийн мэдээллийн байгууллага.

Байгуулагдсан түүх[засварлах | кодоор засварлах]

1922 оны 10 дугаар сарын 18-нд Marconi’s Wireless Telegraph Company, Metropolitan Vickers Electrical Company, Radio Communication Company, The British Thomson-Houston Company, The General Electric Company, Western Electric Company зэрэг хувийн мэдээллийн компаниуд нийлж British Broadcasting Company (Британийн мэдээллийн компани) байгуулсан. 1922-1924 онуудад BBC дунд долгионоор Лондон, Баруун Мидленд, Баруун-Умард Англи, Зүүн-Умард Англи, Уэльс, Шотланд, Йокшир, Баруун-Өмнөд Англи, Умард Ирланд болон Зүүн Англид бүс нутгийн радио станцууд шат дараалан ашиглалтад оруулсан байна.

1927 оны 1 дүгээр сарын 1-нд ВВС үндэсний болж нэрээ British Broadcasting Corporation гэж өөрчилсөн байна. 1930 оны 3 дугаар сарын 30-наас ВВС радио станц BBC National Programme цацаж, бүс нутгийн радио станцуудыг нэгтгэж BBC Regional Programme болсон байна.

1932 онд BBC Британийн колони орнууд руу чиглэсэн богино долгионы BBC Empire Service станц ажиллуулж эхлээд сүүлд 1939 онд гадаад хэлээрх BBC Overseas Service нэртэй радио хэсгүүд болж 1965 оны 5 дугаар сарын 1-нээс BBC World Service болсон байна.

1936 онд BBC метрийн долгионоор BBC Television Service телевизийн суваг цацаж эхэлсэн түүхтэй. Дайн эхлэхээс өмнө энэ суваг 25-40 мянган гэрт хүрдэг байжээ. (1955 оноос ITV телевизийн шугамаар цацдаг болсон).

Хоёрдугаар дайны үе[засварлах | кодоор засварлах]

BBC National Programme 1939 онд хаагдаж BBC Forces Programme радио станц ажиллуулж эхэлсэн. (1944 онд BBC General Forces Programme гэж нэрээ сольсон), BBC Regional Programme нэрээ сольж BBC Home Service болсон. 1945 оны 7 дугаар сарын 29-нөөс BBC General Forces Programme -ын оронд BBC Light Programme гэж радио нэрээ сольж ажиллах болжээ. 1946 онд "Александра-палас" -аас BBC TV телевиз мэдээллээ сэргээн цацаж эхэлсэн. Мөн тэр жилдээ BBC урт долгион дээр гурав дахь BBC Third Programme ажиллуулж эхэлжээ.

FM-радио, өнгөт телевизийн үе[засварлах | кодоор засварлах]

1962 оны мэдээллийн хорооны тайланд BBC болон ITV хоёрыг харьцуулж ВВС илүү сайн нэвтрүүлэг явуулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Үүний дүнд BBC-д дахин нэг суваг нээхийг зөвшөөрч BBC TV нэрийг сольж BBC1 болжээ харин 1964 онд PAL стандартаар BBC2 суваг нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.

1970 онд BBC орон нутгийн BBC Radio Manchester, BBC Radio Oxford, BBC Radio Solent, BBC Radio Kent, BBC Radio Bristol, BBC Tees, BBC WM, BBC Radio London, 1971 онд BBC Radio Derby, BBC Radio Humberside, BBC Radio Lancashire, BBC Radio Newcastle, 1973 онд BBC Radio Carlisle (одоогийн BBC Radio Cumbria) зэрэг радио станцууд ашиглалтад оруулжээ.

1987 оны 6 дугаар сарын 4-нд BBC сансрын хиймэл дагуулаар дамжуулан олон улсын BBC TV Europe телевизийн суваг дамжуулж эхэлсэн бөгөөд 1991 онд нэрээ сольж BBC World Service Television болсон байна.

1997-1998 онуудад BBC хиймэл дагуулын телевизээр BBC News, BBC Choice, BBC Knowledge, CBBC зэрэг сувгууд дамжуулж эхэлжээ.

Захиргаа, санхүүжилт[засварлах | кодоор засварлах]

BBC нь Их Британийн олон нийтийн хоёр мэдээллийн хэрэгслийн (Channel 4) нэг юм. Би-би-си үйл ажиллагаагаа Дүрмийн /Харти/ дагуу явуулдаг. Анх 1927 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Би Би Си-гийн Дүрэм нь тус корпорацын зорилго, үүрэг, бүтэц зэргийг тодорхойлж өгсөн. Дүрэм 10 жил тутам шинэчлэгдэж ирсэн бөгөөд BBC бол хувьцаа эзэмшигчгүй статуттай корпорац (Statutory corporation) юм.

ВВС-ийг "Захирлуудын Зөвлөл" удирддаг (BBC Trust; 2007 оноос өмнө -Board of Governors), түүнд 12 ивээн тэтгэгч ордог (Trustee), тэднийг Британийн Засгийн газрын санал болгосноор Английн хатан хаан томилдог байна. Гүйцэтгэх байгууллагыг Захирлуудын Зөвлөл томилдог. Гүйцэтгэх Зөвлөл (Executive Board), , BBC-ийн Ерөнхий захирал (Director-General of the BBC)-мөн Захирлуудын Зөвлөл томилдог байна. Ерөнхий захирал бол албан тушаалаараа -ерөнхий редактор (BBC Editor-in-Chief) юм. BBC нь өнөөгийн байдлаар 20 гаруй мянган ажилтантай гэсэн үзүүлэлтээр дэлхийд хоёрт ордог байна.

Их Британийн телевизортой буюу видео дохио бодит цагт шууд хүлээн авах төхөөрөмжтэй /гар утас ороод/ иргэд бүр Компанийн тогтвортой орлогыг бүрдүүлдэг байна. Энэ нь жил бүр 2,8 тэрбум орчим паунд стерлинг юм ( 2005 онд 7,205 тэрбум ам.доллар). 2015 оны байдлаар ВВС-гийн жилийн төсөв 3,7 тэрбум паунд стерлинг байжээ.

Ерөнхий бүтэц[засварлах | кодоор засварлах]

  • Мэдээ болон өдөр тутмын асуудлын Захиргаа (BBC News)
  • Телевизийн захиргаа (BBC Television)
  • Радио, хөгжмийн Захиргаа (BBC Radio)
  • Спортын Захиргаа (BBC Sport)
  • Цаг агаарын Захиргаа (BBC Weather)
  • Телевизийн киноны Захиргаа (BBC Films)
  • Дэлхий нийтийн хөтөлбөрийн Захиргаа (BBC World Service)
  • Дизайн инженерийн Захиргаа (BBC Design & Engineering)
  • BBC архив (BBC Archives)

2022 оны байдлаар ВВС-ийн нийт сонсогч, үзэгчдийн тоо 150 саяыг даваад байна.

BBC нь Их Британийн эфирийн хоёр, тоон кабелийн гурав /сансрын/ телевизийн сувагтай, аналогийн 5, тооны 5 радио станцтай, хэд хэдэн интернэт сайттай бөгөөд 40 сэтгүүл гаргадаг байна.