Jump to content

Би бол домог (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Би домог (кино)-с чиглүүлэгдэв)
Би бол домог
Би домог киноны театрын зурагт хуудас
Найруулагч:Фрэнсис Лоуренс
Продюсер:
  • Акива Голдсман
    Дэвид Хайман
    Жеймс Ласситер
    Нил Моритц
Зохиол:
  • Акива Голдсман
    Марк Протосевич
    Ричард Матесон (ном)
Дүрүүдэд:Вилл Смит
Хөгжмийн
зохиолч:
Жеймс Ньютон Ховард
Зураглаач:Эндрью Лесни
Эвлүүлэгч:Уэйн Уормон
Студи:
КомпаниWarner Bros. Pictures
Нээлт:2007 оны арванхоёрдугаар сарын 14
Хугацаа:
  • Театрын хувибар:
    100 мин
    Бусад:
    105 мин
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$150,000,000
Орлого:$585,349,010

Би бол домог (Англи: I Am Legend) нь Фрэнсис Лоуренс найруулж, Вилл Смит гол дүрд нь тоглосон 2007 оны Америкийн кино юм. Уг кино нь зохиолч Ричард Матесоны «Би бол домог» номноос сэдэвлэн бүтээгдсэн гурав дахь дэлгэцийн бүтээл ажээ. Өмнө нь уг зохиол "Ертөнцийн сүүлчийн хүн" нэртэйгээр кино бүтээл болж байсан байна.

Киноны үйл явдал Манхэттэн хотноо 2012 онд өрнөх ба хотод цорын ганцаараа үлдэж, хүнд амархан халддаг аюултай вирусын эсрэг вакцин гаргаж авахаар зорьж буй Роберт Невилл хэмээх нян судлаач эрдэмтэний дүрийг жүжигчин Вилл Смит бүтээжээ.

Warner Bros. Би бол домог киног 1994 онд хийхээр төлөвлөж бүх зүйлийг бэлэн болгоод байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор 2006 онд сая нэг эхэлжээ. Нью-Йорк хотноо зураг авалтыг хийсэн бөгөөд орчны тайз засалд нийтдээ 5 сая долларыг зарцуулсан гэдэг.[1]

Энэ кино нь 2007 оны арванхоёрдугаар сарын 14-нд Амщрикт нээлтээ хийж «бокс-оффис»-ийг удаа дараа тэргүүлсээр чамгүй ашгийг олж тухайн оныхоо өндөр ашиг олсон киноны жагсаалтад 585 сая долларын ашгаараа долоодугаарт бичигдэж байжээ.

Кино эхлэх үед 2009 онд эх дэлхийд вирусын эсрэг шинэ бүтээгдлээ хэмээх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буйгаар эхлэдэг. 2012 оны есдүгээр сар, АНУ-ын Армийн нян судлаач, хурандаа Роберт Невилл Нью-Йорк хотод эрүүл биетэй сүүлчийн хүн болсон байх болно.

Гурван жилийн өмнө халдварт өвчний эсрэг нэгэн нянг амжилттай гарган авсан байх ажээ. Гэтэл тэрхүү нян нь үхлийн хөнөөлт зэвсэг болон хувирч дэлхий даяар 5.4 тэрбум (хүн төрөлхтний 90%) хүнийг үрэгдэнэ. Аймшигт нянгийн халдвар тээгчийн тоо 600 сая, үүнээс 12 сая нь нянгийн эсрэг дархлаатай буюу «мутаци» биеийн эд эрхтний хувиралд автаагүй хүмүүс байх ажээ. Бусад халдвар тээгчид нь үс нь халзарч, нүүр нь зэвхий цайсан, догшин ширүүн зан төлөвтэй болсон байх ба тэднийг "Харанхуйн ангуучид" гэх ажээ. Хурд, хүч ихтэй, өвдөлтийш үл мэдрэх, үл ярих тэдгээр махчин "Харанхуйн ангуучид" аль л харанхуй гэсэн газар болгонд бөөгнөрөн, хотод байх бүхий л амьд бүхнийг ангуучилж өөрсдийн адил болгосоор энэ хүрчээ.

Невилл эхнэр Зои болон охин Марли нарыгаа 2009 оны арванхоёрдугаар сард Манхэттэн дүүргийн аюулгүйн бүсээс нисдэг тэргээр явуулах гэж байгаад алдсан бөгөөд энэ үед нянгийн халдвар газар авч Манхэттэн тэр чигтээ аюулд автаж байжээ. Харин үйл явдлын одоо цагт Невилл хэзээ нэгэн өдөр аврал эрсэн хэн нэгэн гарч ирвэл туслахад бэлэн байгаагаа чанга яригч ашиглан өдөр бүр тогтсон цагтаа ход даяар зарлаж, ирэхийг нь хүлээн хагас өдөр шахам «South Street Seaport» эрэг дээр өнждөг ажээ. Невиллийг ганцаардалаас аврагч цөөн хэдэн зүйл байх ба Саманта ("Сэм") хэмээх охины нь үлдээгээд явсан овчарк нохой болон видео хуурцагны дэлгүүр юм.

"Харанхуйн ангуучдын" мөрөөр явж нянгийн эсрэг үйлчилгээт вакцин гарган авах туршилтандаа зориулан тэдгээрээс ганц нэгийг «Вашингтоны нэрэмжит төв талбайн» дэргэдээс олзлон гэртээ авчиран туршилтаа хийдэг бөгөөд зарим нэг талаараа амжилтыг эс олсоор байх болно. Нэг өдөр Невилл «Grand Central Terminal»-ийн ойролцоо явж байгаад өөрийн нь нэрлэсэн манюкур байж байхыг олж харна. Түүн рүү чиглэж яваад "Харанхуйн ангуучдын" толгойлогч «альфа»-гийн бэлдсэн урхинд орж тэдний дайралтад өртөнө. Толгойлогчийн нохдуудтай тулалдаж байгаад Сэм нь шарх авч, хэдий тарилга хийсэн ч түүнийг аварч чаддаггүй. Ийнхүү Невилл ганцаараа үлдсэн тул тэдний байгаа голомт дээр явж очин тулалдах авч хүч мөхөсдөхийн даваан дээр Анна, Итан нарын дархлаа бүхий ээж хүү хоёр түүнийг аварна.

Анна хүүгийнхээ хамт Невиллийн чанга яригчаар дамжуулдаг мэдээллийг сонсож ирсэн бөгөөд киноны төгсгөлд «Вермонт» дахь бэхлэлт бүхий Невиллийн гэр рүү «альфа» тэргүүтэй томоохон хүч нэвтрэн хүчин мөхөсдөхийн үест лаборатор дахь туршилтын эмэгтэй нян тээгчид вакцин эерэгээр үйлчилж байгааг хараад Невилл нянгийн эсрэг вакцин гаргаж авах үйлс нь бүтсэн тул лабораторын хамгаалалтын шил хагарахаас өмнө вакциныг Анна, Итан хоёрт өгч, ямар ч аргагүй болсон үед M67 гар бөмбөгийг тэслэн амиараа вакциныг хамгаалдаг. Анна, Итан хоёр ч амьд үлдэгдсэдийн хуаранд вакцины хамт очдог.

  • Вилл Смит - доктор Роберт Невилл
  • Алисе Брага - Анна
  • Чарли Тахан - Итан
  • Салли Ричардсон - Зои Невилл
  • Уиллоу Смит - Марли Невилл
  • Эбби ба Кона - «Саманта (Сэм)» нэртэй нохой
  • Дэш Михок - эрэгтэй «альфа»
  • Жоанна Нумата - туршилтын эмэгтэй «альфа»
  • I Am Legend, Ричард Матесон, Tor Books; Reissue edition (October 30, 2007), ISBN 0-7653-1874-1
  1. "A 'Legend' in the Making". Hollywood Reporter. Архивласан огноо 2007-04-28. Татаж авсан: 2008-03-23.
 Commons: I Am Legend (film) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан