Блэйд сервер

Блэйд сервер

Блэйд сервер (Англи: Blade server) нь бага зай, бага энерги ашиглахаар хийгдсэн угсармал сервер төрлийн компьютер. Олон процессортой боард хэлбэртэй, хэрэглээнд олон блэйд серверийг blade chassis / blade enclosure (хашлага) дотор байршуулж ажиллуулдаг. Дата төвүүдэд түгээмэл ашиглагддаг. Chassis нь тэжээл, хөргөлт, сүлжээний холбоо гэх мэтийг хариуцах ба блэйдүүд нь тооцоолол (процессор), шуурхай санах ой, санах ойг өөртөө агуулна.