Бобби Риггс

Роберт Ларимор (Бобби) Риггсс (Англи: Robert Larimore „Bobby“ Riggs; 1918 оны 2-р сарын 25-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төрж, 1995 оны 10-р сарын 25-нд Калифорни муж улсын Энсинитас хотод нас барсан.) — Америкийн теннисчин, дасгалжуулагч. 1939 оны Уимблдоны аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга, 1939 оны АНУ-ын Үндэсний Нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга.