Болгарын Үндсэн хууль

Болгарын Үндсэн хууль. 1991 он

Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хууль (болгар. Конституция на Република България) — Бүгд Найрамдах Болгар Улсын төрийн байгуулалтыг зохицуулдаг дээд хууль. Ямар ч хууль, Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад баримт бичиг Үндсэн хуультай түүнтэй зөрчилдөж болохгүй байдаг байна.

Улсын хууль, бусад зохицуулалтын болон захиргааны баримт бичгүүд нь үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүх /цэц/ тогтоодог байна.

Болгарын Үндэсний Их Хурал л шинэ үндсэн хуулийг хэлэлцэж батлах эрхтэй. Одоогийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тус улсын Үндэсний Их хурал оруулах боломжтой, гэхдээ гурван өөр өдөр дараалан гурван санал хураалт явуулахад нийт сонгогчдын 3/4-өөс доошгүй нь дэмжсэн тохиолдолд л болдог байна.

Өнөөгийн хүчин төгөлдөр Үндсэн хууль[засварлах | кодоор засварлах]

Одоогийн хүчин төгөлдөр Үндсэн хуулийг 1991 оны 7-р сарын 12-нд Болгарын 7-р Их Үндэсний Их хурал баталсан байна.

Болгарын Үндсэн хуулийн агууллага
І бүлэг Основные начала
ІІ бүлэг Иргэдийн үндсэн эрх, үүрэг
ІІІ бүлэг Ардиын Их хурал
IV бүлэг Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч
V бүлэг Сайд нарын Зөвлөл
VI бүлэг Шүүх засаглал
VII бүлэг Орон нутгийн өөрөө удирдах байдал болон захиргаа
VIII бүлэг Үндсэн хуулийн шүүх/ цэц
IX бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Шинэ Үндсэн хууль батлах
Х бүлэг Сүлд, Тамга, Далбаа, Сүлд дуу, Нийслэл

Өмнөх Үндсэн хуулиуд[засварлах | кодоор засварлах]

Тырновын Үндсэн хууль (1879—1911)[засварлах | кодоор засварлах]

Улсын анхны Үндсэн хууль—болгар. Конституція Болгарскаго Княжества — 1879 оны 4-р сарын 16-нд Велико-Тырново хотод баталсан.

«Мөнгөн» Үндсэн хууль (1911—1947)[засварлах | кодоор засварлах]

1908 оны 9-р сарын 22-нд Болгар улс тусгаар тогтнолоо зарлаж нэрээ "Болгарын Вант улс"-аас "Болгарын Хаант улс" болж улмаар 1911 онд Болгарын парламент буюу Ардын Их хурал өмнөх Тырновын Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулжээ. Үүгээр Болгарын хаан маш өргөн эрх мэдэлтэй болж парламент 4 жилийн эрх мэдэлтэй болжээ. Сүүлд уг Үндсэн хуулийг албан ёсоор хэвлэхдээ нүүрэн хэсгийг мөнгөөр чимсэн учраас "мөнгөн" Үндсэн хууль гэх болжээ.

Димитровын Үндсэн хууль (1947—1971)[засварлах | кодоор засварлах]

1944 оны 9-р сарын 9-нд Болгарт социалист хувьсгал болж 1989 оны 11-р сарын 10-ны өдөр хүртэл социалист замналаар хөгжсөн юм. 1947 оны 12-р сарын 4-нд Ардын Их хурал «Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Үндсэн хуулийг" баталжээ. Сүүлд энэхүү Үндсэн хуулийг боловсруулсан болгарын коммунист Георгий Димитровын нэрээр нэрлэх болжээ.

Живковын Үндсэн хууль (1971—1991)[засварлах | кодоор засварлах]

1971 оны 5-р сарын 18-нд БНБАУ-ын 31-р Ардын их хурал шинэ «Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Үндсэн хууль» баталжээ. Энэхүү шинэ Үндсэн хууль өмнөх "Дмитров"-ын Үндсэн хуулиас ихээхэн өөрчлөлт оруулсан байв. Сүүлд уг Үндсэн хуулийг 31 жил коммунист Болгарыг удирдсан Тодор Живковын нэрээр нэрлэх болжээ.