Jump to content

Боловсрол эзэмших эрх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боловсрол эзэмших эрх- Right to education

Хүн бүрт үнэ төлбөргүй,  бага боловсролыг эзэмших эрх, дунд боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн дээд боловсролыг аажмаар нэвтрүүлэх зэрэг боловсрол эзэмших эрхийг олон улсын хэд хэдэн конвенцид хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрсөн ба үүнд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактууд багтана. 2021 оны байдлаар 171 улс орнууд уг пактад нэгдсэн байна.

2019 оны байдлаар, дэлхий даяар ойролцоогоор 260 сая хүүхэд сургуулийн боловсрол эзэмших боломжгүй байсан бөгөөд нийгмийн тэгш бус байдал гол шалтгаан байв.

Хүний Эрхийн Хэмжилтийн Санаачилга дэлхийн улс орнуудын орлогын түвшингээс хамаарч тухайн орны боловсрол эзэмших эрхийг хэмждэг.

Олон улсын эрх зүйн үндэс

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц

Улс төрийн намууд

Хүлээн зөвшөөрөөгүй ч батлагдаагүй улс орнууд

Хүлээн зөвшөөрөөгүй улс орнууд

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 26р зүйлд боловсрол эзэмших эрхийг тусгасан байдаг.

“Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.”