Боржигин байшин
Чойр загварын байшин гэж алдаршсан 12, 14, 16, 18 чийний(Чий гэдэг нь 0,32м-тэй тэнцүү) хэмжээт нэг загварын угсармал модон байшингууд юм. Боржигон байшин бол нүүдэл суудалд нэн тохиромжтой углуурга ховилоор нь салгаж задлаад ердийн хөсөгт боловч ачиж тэгнээд баглаж зөөж нүүж барих газраа бууж гэр барьж юм шиг угсраад барьчихна. Боржигон Сэцэн вангийн хошууны ноён Гомбосүрэнгийнд 18 чийний байшин байжээ.
Боржигон байшинг дан болон давхар ястай гэж ангилна. Давхар ястай байшин нь хэмжээгээрээ том ихэвчлэн бийлэг юмтай хүний хөрөнгө бөгөөд дээвэр нь үелж дөрвөн хэсэгт хуваагдсан байдаг. 18 чийний байшингийн ар тал 5 эгнээ банз 6 босоо яс модноос бүрдсэн байна. 12 чийний байшингийн урд талаас харахад хаалганаас гадна 2 эгнээ банзан хана байна. Иймээс ар нь гурван эгнээ байдаг. Бүр жижиг үүдний пин маягтай байшингууд байсан бөгөөд онцлог нь нуруу нь хаалганыхаа зүгт тавигдсан байдаг. Ийм байшин элбэг байсан нь Чойрын хийдийн 1923 онд авсан зураг дээр хүртэл байгаагаас илэрхий.