Jump to content

Боржигин найр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

[1]'''Боржигин найрын''' дэг ёс бол найр хийлгэж байгаа айлын хүмүүсийг болон найрт оролцож байгаа олон түмнийг хүндэтгэж үзэх дэглэмээр хүнийг ялангуяа хүүхэд залуусыг хүмүүжүүлэхэд үлгэр болох заншил гэж үзэж болно. Боржигин хошууныхны найрлах дэг ёс нь Халхын, Монголын бусад хошуудаас өвөрмөц ялгаатай байсан тул нийт олонд ''Боржигин найр'' гэж алдаршсан байна. Овог, аймгуудын цэргийн дэг ёсыг боржигин найрын ёс дэглэмжтэй харшуулан харахад төстэй зүйл нэлээд харагддаг нь боржигин найрын дэг журам маш эрт үеэс монголчуудын дотор уламжлагдсан заншил юм гэж үзэж болох бүрэн талтай гэдгийг судлаач эрдэмтэд тогтоожээ. Эртний монголчуудын хэв заншил, зан үйлийн зүйл боржигин түмэнд Халхын бусад аймаг, хошуудаас илүүтэй хадгалагдсан явдал нь тэдний зан суртахуун, үзэл санаа бүрэлдэн тогтоох явцад зохих нөлөө, үр дагавраа үзүүлсэн байна гэж судлаачдаас үзсэн байдаг. '''Найрын хүмүүжүүлэх нөлөө''' Монгол найр, наадам ямагт сайн сайхныг бэлгэдэн ерөөдөг учраас хүүхэд, залуучуудад ёс заншлаа дээдлэх, түүгээрээ бахархах хүмүүжлийн их нөлөө үзүүлдэг. Ёс заншлаа мэдэх дээдлэх, Найр эхлэхэд зочдыг угтах, зочлох, үдэх ёс мэдэх, Найрын нарийн дэгийг мэддэг болно, Ахмадаа хүндлэх, Харьцааны соёлд суралцах, Гоо сайхны хүмүүжил олгох. Боржигин найр нь нарийн дэг журамтай, ахмадаа хүндэтгэдэг, биеэ зөв авч явах, хатуужил тэсвэр суулгах зэрэг дэс дараатай үйл ажиллагаа явуулдаг, ард түмний аж амьдралын аз жаргал, сайн сайхан, ажил үйлс өөдрөг, дэвжин дэлгэрэхийн билэгдлийн чанартай зан үйл юм.

  1. Намжил Т. Монгол өрх гэр бүлийн ёс заншил, сурган хүмүүжил.- V боть. УБ., Битпресс, 2020. ISBN 978-99929-90-21-X