Борис Говорин
Appearance
Борис Александрович Говорин (1947 оны 6-р сарын 27-нд ЗХУ-ын Эрхүү хотод төрсөн) -Оросын төрийн зүтгэлтэн. 1994 оноос Эрхүү хотын захирагч, 1997-2005 онд Эрхүү мужийн захирагч, 2006-2009 онд ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эрхүү хотод төрсөн. Эх нь оёдолчин байсан, эцэг нь Эх орны дайнд оролцогч 1961 онд нас барсан байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1965 онд дуд сургуулиа төгсөөд машин засварын үйлдвэрт слесарь хийж эчнээ ангид Эрхүүгийн Политех-т оэлсэн орсон.
- 1971 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний анги төгссөн.
- 1989 онд Намын Дээд сургууль төгссөн.
- 1998 онд Эрхүүгийн Их сургуулийн сибирь-америкийн тэнхим дүүргэсэн.
Ажилласан байдал
- 1971-1972 онд хугацаат цэргийн алба хаасан.
- 1972 -1983 онд «Иркутскэнерго» ахлах инженер, үйлдвэрийн орлогч захирал зэрэг алба хашсан байна.
- 1983 оноос Эрхүү хотын гүйцэтгэх захиргаанд орлогч дарга хүртэл албан тушаал хашсан.
- 1990 оноос Эрхүү хотын гүйцэтгэх Захиргааны дарга.
- 1992 оноос ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхүү хотын захиргааны тэргүүнээр томилсон.
- 1994 оноос хотын захирагчаар сонгогдсон.
- 1995-1996 онд ОХУ-ын Европын Зөвлөл дахь төлөөлөгч.
- 1997-2005 онд Эрхүү мужийн дарга бөгөөд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн.
2003-2004 онд ОХУ-ын Төрийн Зөвлөлийн удирлагын гишүүн.
- 1997-2001 онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн.
- 2006 оны 4-р сарын 26-наас 2009 оны 9-р сарын 21-ний өдөр хүртэл ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
- 2010 онд Эрхүү хотын хүндэт иргэдийн Зөвлөлийн дарга.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор 2009 онд шагнуулсан.