Jump to content

Борис Гребенщиков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Борис Гребенщиков (орос. Бори́с Бори́сович Гребенщико́в, 1953 оны 11-р сарын 27-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) — зөвлөлтийн сүүлд оросын яруу найрагч, хөгжимчин, хөгжмийн зохиолч, дуучин, гитарчин. «Аквариум» рок хамтлаг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч нь байсан. Орос хэл дээрх рок-хөгжмийг үндэслэгчдийн нэг гэгддэг.

1953 оны 11-р сарын 27-нд Ленинград хотод төрсөн. 1971 онд Ленинградын 239-р физик-математикийн гүнзгийрүүлсэн дунд сургуулийг төгссөн. 1972 оны зун Гребенщиков Анатолий Гуницкийтэй хамт "Аквариум" гэх тухайн үед алдартай болсон хамтлагийг анх байгуулжээ. 1980-аад оны дунд үе хүртэл тус хамтлаг хагас далд нууц амьдралаар амьдарч, гэртээ бичлэг хийж, хааяа бусад хотуудаар богино хэмжээний аялан тоглолт хийдэг байжээ. 1974 онд тэрээр "Эрик Горошевскийн туршилтын театр"-тай богино хугацаанд хамтран ажилласан.

Борис Гребенщиков, 2010 он

Тэрээр 1977 онд Ленинградын Ждановын нэрэмжит Улсын Их Сургуулийн Хэрэглээний Математик-Хяналтын үйл явцын ангийг төгссөн. Социологийн судалгааны хүрээлэнд ажиллаж эхэлсэн бөгөөд дуу бичиж, ховор хагас андерграунд концертыг үргэлжлүүлэн хийдэг байжээ. Тэр жилдээ Самиздат хөгжмийн Roxy сэтгүүлийг үүсгэн байгуулжээ.

2005 оны 5-р сарын 22-нд Гребенщиков радио хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2022 оны 5-р сар хүртэл тэрээр "Аэростат" хэмээх цаг үргэлжилдэг өөрийн нэвтрүүлгийг хөтөлсөн.

2022 оноос хойш гол төлөв Лондонд амьдарч байгаа. Оросоос гадна амьдардаг.

Аквариум группын вэбсайтад мэдээлснээр Гребенщиков нь ямар нэгэн шашныг дагагч биш юм. 1990-ээд оны эхээр тэрээр буддын шашныг нухацтай сонирхож, өөрийгөө Данийн Баруун болон Орос дахь Карма Кагю сургуулийн сургаалийн европчлогдсон хувилбарыг номлогч лам Оле Нидалын шавь хэмээн нэрлэжээ.

  • 1978 — Все братья — сёстры ( Майк Науменкотой хамт)
  • 1989 — Radio Silence (англи хэл дээрх альбом)
  • 1992 — Русский альбом /Орос альбом/
  • 1994 — Александр Вертинскийгийн дуунууд
  • 1996 — Чубчик
  • 1996 — Radio London (англи хэл дээрх демо бичлэг 1990/1991)
  • 1997 — Лилит
  • 1998 — Борис Гребенщиков болон Deadушки
  • 1998 — Орогнол (англи. Refuge)
  • 1999 — Булат Окуджавагийн дуунууд
  • 2004 — Үггүй дуу
  • 2014 — Давс /Соль/
  • 2018 — N цаг.
  • 2020 — Галын тэмдэг/ Знак Огня
  • 2020 — Сайхан минь сонсооч / Услышь меня, хорошая
  • 2023 — Бард дуунууд /Песни бардов
  • 2023 — Songs Of Clear Light
  • 2024 — Pictures of You