Брижит Бардо


Брижит Бардо (бүтэн нэр нь Брижит Энн-Мари Бардо, Франц: Brigitte Anne-Marie Bardot, 1934 оны 9 сарын 28-нд Парис хотод төрсөн- 2025 оны 12-р сарын 28-нд Сен Тропэ хотод нас барсан) нь Францын кино жүжигчин, дуучин, загвар өмсөгч, орон гэргүй гудамжны амьтдын эрхийн төлөө тэмцэгч. Тэр 2007 онд Эмпайр сэтгүүлээс гаргасан 100 секс кино одын нэгээр шалгарсан.
Бардо залуудаа балетчин байв. 1952 онд кино урлагийн карьераа эхэлж, 16 дахь кино болох "Бурхны бүтээсэн бүсгүй" кинонд бүтээсэн гол дүрээрээ дэлхий даяар алдаршсан юм. Тэр нийт 48 кинонд тоглож, хэд хэдэн мюзикл шоунд оролцож, 80 дуу бичүүлжээ. 1973 онд урлагийн ажлаа орхисноос хойш амьтдын эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч болсон билээ. Тэрээр мөн цагаан хоолтон юм.
Бардо нь 60 гаруй дуу бичүүлсэн бөгөөд бүх хөдөлмөринхөө дүнд Legion of Honour хэмээх шагналыг 1985 онд авах боломжтой болсон ч тэр шагналаасаа татгалзсан юм. Тэрээр 1990-аад оноос хойш Францад цагаачлан амьдрах болсон Исламын шашинтнуудыг шүүмжлэгч байсан билээ. Үүнэсээ болж арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх хэргээр 5 удаа торгуулаад авсан билээ. Сүүлдээ орон гэргүй амьтдын байр өөрийн хөрөнгөөр барьж буян үйлдэж байсан.