Jump to content

Бронислав Коморовски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бронислав Коморовски

Бронислав Коморовски (Польш: Bronisław Maria Komorowski; 1952 оны 6-р сарын 4-нд БНПАУ-ын Оборники-Слёнскед төрсөн) - Польшийн улс төрч, 2010-2015 онуудад Польшийн Ерөнхийлөгч байсан.

Б.Коморовски Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайд, 2007-2010 онуудад Польшийн Сеймийн Маршал буюу дарга байсан. 2010 оны 4-р сарын 10-наас 7-р сарын 5-нд Ерөнхийлөгч Лех Качинскиг Смоленск хотод онгоцны ослоор нас барахад Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн. 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд «Иргэний байр суурь» намаас дэвшин ялалт байгуулжээ.

1977 онд Варшавын Их сургуулийн түүхийн ангийг төгссөн. 1977-1980 онд "Słowo Powszechne" сэтгүүлийн редакцад ажилласан байна.