Буган чулуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Мөрөн хотын ойр орших Буган хөшөө.
Монголын Буган хөшөө.

Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг.Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой.Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий.

Буган чулуун хөшөөны ангилал[засварлах | edit source]

Монгол дахь сонгодог загварт Буган чулуу[засварлах | edit source]

Бусад төрлөөсөө хөшөөн дээрхи буга зэрэг амьтныг илүү гоёмсог, өвөрмөц маягаар дүрсэлсэнээрээ ялгардаг ба бугыг нисэж буйгаар дүрсэлдэг.

Скиф-Баруун Евразийн[засварлах | edit source]

Дундуураа 2 зураастай мөн дугариг хүрээнүүдийг сийлсэн байдаг.МОНГОЛЫН ЭРТНИЙ УРЛАГЫН ТҮҮХ гэсэн номд бий.

Саян-Алтайн[засварлах | edit source]

Саян-Алтайн загвартай буган чулуун хөшөөн дээрх амьтдын хөл нугараагүй шулуун байдаг, бугын дүрсийг өөрчлөлгүйгээр бодитоор дүрсэлдэг зэрэг олон шинжээрээ Баруун Евразийн буган чулуутай төстэй. Бар, гахай, буга, шувуу, мэлхий зэрэг амьтныг дүрсэлсэн байдаг

Гарал үүсэл[засварлах | edit source]

Одоогоос 3000 жилийн өмнө Киммерийчүүд анх босгосон мөн 700 орчим буган чулууны ихэнх нь буюу 550 орчим нь Монголд байдаг тул Монголд үүссэн гэсэн 2 хувилбар байдаг.

Мөн буган чулуу дөрвөлжин булштай биш хиргисүүрийн соёлд хамаарагдах ба буган чулуу босгох заншил баруун зүгээс Монголд нэвтэрсэн гэсэн онол өөр нэг онол бий. Буган чулууг гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг. Монгол нутгийн төв, баруун хойд, зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.[1]

Монгол орны буган чулуун хөшөөний олонхи нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог.[1] Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг.[1] Ер нь нар сар гал гурван дүрс нь нүүдэлчдээс суурвшимал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв Азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм.[1]

Нэмж унших[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]