Букер шагнал
Букер шагнал (англи. The Booker Prize) — дэлхийн англи хэл дээрх уран зохиолын нэр хүндтэй шагнал. 2013 он хүртэл энэ нь Хамтын нөхөрлөлийн орнууд болон Ирланд, Зимбабвегийн аль нэгэнд амьдардаг зохиолчийг англи хэл дээр бичсэн бөгөөд Британид болон Ирландад хэвлэгдсэн шилдэг зохиолд олгодог байсан шагнал. 2014 оноос эхлэн уг шагналыг зохиолчийн иргэний харьяаллаас үл хамааран англи хэл дээр бичсэн романд олгодог болсон юм.
Шагналыг дагаад 50 мянган фунт стерлинг (2002 оноос өмнө - 21 мянга) олгодог байна. Шагналыг анх 1969 онд гардуулж байсан бөгөөд 2002 оныг хүртэл уг шагналыг Британийн хүнсний "Booker, McConnell Ltd" компани ивээн тэтгэж байсан тул шагналыг ийнхүү нэрлэсэн байна. 2002-2019 онуудад Букерын шагналыг тухайн үед "The Man Booker Prize" гэгддэг Man Group ивээн тэтгэж байсан. 2019 оноос хойш ивээн тэтгэгчээр АНУ-ын "Crankstart" буяны байгууллага ажиллаж байна.
2005 оноос хойш "Олон улсын Букер шагнал" (англи. Man Booker International Prize)-ыг олон нийтийн хүртээл болсон англи хэл рүү орчуулсан зохиолуудад олгодог болсон байна.
Зохиолч, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, улс төрчид, жүжигчид, уран бүтээлчид, хөгжимчдөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг жил бүр зохиолын ялагчийг сонгохоор Букерийн шагналын сангаас томилдог. 2024 оны байдлаар Букерын шагналын сангийн гүйцэтгэх захирлаар Гэби Вуд (англи. Gaby Wood) ажиллаж байна.