Булгаагийн Алтангэрэл
Булгаагийн Алтангэрэл (1956 онд төрсөн) Монгол Улсын Гавьяат хуульч, дипломат, Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1979 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын эрх зүйн ангийг төгссөн.
1979-1981 онд ГЯЯ-ны эрх зүйн газар ажилтан.
1981-1984 онд БНМАУ-аас Афганистанд суух ЭСЯ-нд атташе.
1984-1989 онд ГЯЯ-ны Гэрээ эрх зүйн газар 2, 3-р нарийн бичгийн дарга.
1990-1992 онд Улсын Бага Хуралд зөвлөх.
1992 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын эрх зүй чиглэлээр суралцсан.
1992-1996 онд УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга. 1994 онд МУИС-д олон улсын эрх зүйн тэнхимийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь 4 жил давхар ажилласан.
1996-1998 онд ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга.
2003 онд Киевийн Их Сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1998-2002 онд Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд.
2002-2006 онд ГХЯ-нд
2008 оны 5-р сараас 2012 оны намар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд,
2013 оны 1-р сараас 2018 онд АНУ-д суугаа Элчин сайдын албыг тус тус хашсан.
2018 оноос “Оюу толгой” Хувьцаат компанийн зөвлөх.