Бух сугас
Бух сугас буюу Ide (Leuciscus idus) нь Хойд Европ, Азийн томоохон гол мөрөн, цөөрөм, нууруудад олддог Мөрөгийнхөн овгийн цэнгэг усны загас юм.
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Биеийн хэлбэр мөрөг загастай төстэй боловч ерөнхийдөө мөнгөлөг өнгөтэй, сэлүүрүүд улаан ягаан. Бие гүйцсэн том загасны өнгө шар-хүрэн болж хувирна. Ам тэгш. Бух сугасны дух өргөн, бие өндөр, толгой харьцангуй жижгэвтэр. Залигуур араа хоёр эгнээ буюу 3.5-5.3 цилиндр хэлбэрийн шүдтэй. Заламгайн өргөс богинохон 10- 14 өргөстэй.
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Агнуурын ач холбогдолтой. Биеийн урт 68-80 см, жин 6-8 кг хүрнэ. Гол төлөв 30-50 см, 1 кг жинтэй байна. 4 насандаа биеийн урт 25 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлчээс эхэлж 5 сард усны температур 5-7°C болоход түрсээ голын ширүүн урсгалтай хэсгийн хайрга, чулуу болон ургамал дээр шахна. Атуу 37,600-114,000 мянган ширхэг түрс гаргана. Түрсний голч 1.9-2.3 мм. Түрс нь чулуу болон ургамалд наалдана. Бие гүйцсэн усны ёроолын шавьж, тэдгээрийн авгалдай, зөөлөн биетэн, хорхой, замаг, усны дээд ургамлаар хооллоно. Өгий нуурын агнуурын загасны 1.7-19.2 хувийг эзэлж байсан.
Томоохон гол, нуур цөөрөмд тархан амьдарна. Ихэвчлэн сүрэглэнэ. Нуурын ургамал бүхий хэсэгт, сүрэглэн амьдрах зохилдлоготой. Голд урсгал тогтуун, нарны илчинд амархан халдаг булан тохойд бүгэж амьдарна.