Буяннэмэхийн Ганболд
Буяннэмэхийн Ганболд (1956-2022 оны 1-р сарын 3-нд нас барсан)- Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч.
Тэрээр 1997-2010 онд Монголын хөлбөмбөгийн холбоо (ХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2014 онд МХБХ-ны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.
Багаасаа 120 мянгатад хөлбөмбөг тоглож өссөн гэдэг.
Түүний удирдлага дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 1997 онд Азийн Хөлбөмбөгийн Холбоонд, 1998 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр элсэж, 2002 онд Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр элсэн орж, олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн билээ. Мөн ОУХБХ-ны ГООЛ зэрэг олон төсөл хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд МХБХ-ны ногоон талбай, Төв байр, Футзалын ордон, Цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан түүхтэй.
2009 онд Б.Ганболд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер, Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мохаммед Бин Хаммам нарыг ээрч дагасаар байж 800 сая долларын тусламж авч байсан.
Тэрээр өнөөгийн Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүтэц, зохион байгуулалтын анхны суурийг тавьж байсан юм.
" Ноён Ганболд нь 2009 онд ФиФа-гийн удирдах зөвлөлийн хорооны сонгууль болон 2011 оны ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигч Мохамед Бин Хаммамаас мөнгө хүлээн авсан нь тогтоогдсон учраас Монголд болон олон улсын түвшинд хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд оролцох эрхийг нь 5 жилээр хасах шийдвэр гаргалаа" хэмээн 2014 онд мэдэгдэж байжээ.