Бэхжүүлэлт

Бэхжүүлэлт (мөн хэрэм, цайз, бэхлэлт гэж нэрлэдэг) нь дайны үед газар нутгийг хамгаалах зориулалттай цэргийн байгууламж бөгөөд тайван цагт бүс нутагт дүрэм тогтооход ашиглагддаг. Энэ нэр томъёо нь латин fortis ("хүчтэй") ба facere ("хийх") гэсэн үгнээс гаралтай.

Эрт дээр үеийн түүхээс эхлээд орчин үе хүртэл байнга өөрчлөгдөж байдаг түрэмгийлэл, байлдан дагуулалтын ертөнцөд хотууд оршин тогтнохын тулд хамгаалалтын хэрэм зайлшгүй шаардлагатай байсаар иржээ. Индусын хөндийн соёл иргэншлийн зарим суурингууд анхны бэхжүүлэгдсэн жижиг хотууд байв. Эртний Грекд том чулуун хэрмүүд Микений Грект баригдсан байсан ба, тухайлбал Микений эртний дурсгалт газар ("циклопын" хананыхаа асар том чулуун тоосгоор алдартай). Грекийн фроурион нь цэргийн хот хамгаалалтад ашигладаг бэхжүүлэгдсэн барилгуудын бүрдэл байсан бөгөөд энэ нь Ромын хэрэм эсвэл цайзтай дүйцэхүйц юм. Эдгээр барилгууд нь голчлон харуулын цамхаг, тодорхой зам, даваа, хилийг хамгаалах зориулалттай ашиглагддаг байв. Жинхэнэ цайзаас жижиг ч гэсэн эдгээр нь хил хянаж хамгаалах жинхэнэ түшиц газар гэхээсээ илүү хилийн харуулын үүргийг гүйцэтгэдэг байв.