Бянт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Танкийн гол төмрийг зүсэн бянтыг нь харуулжээ
9-мм-ийн гар бууны бянт

Бянт гэдэг нь гар бууны гол төмөрт болон их бууны хоолой дахь мушгиа ховилыг хэлэх бөгөөд энэ нь суманд ороодос маягийн эргэх хөдөлгөөнийг олгох ба үүний үр дүнд сумны нислэгийн зам нь тогтворждог.

Бянт хооронд үлдсэн зайг талбар хэмээн нэрлэдэг. Үүний дагуу бууны сумны гүйлтийн хоолой буюу гол төмрийн дотоод диаметрийг бянтаас бянт хүртэлхийг бянтны калибр, талбараас талбар хүртэлх хэмжээ нь талбарын калибр болно. Бянтны калибр нь талбарын калибраас үргэлж том байх ба сумны диаметр нь бянтны диаметртэй ижил байна (буудах үед сум нь бага зэргийн хавчигддаг учраас тухайн гүйлтийн зам ямар онцлогтой байна яг тэр ором суманд үлддэг).

Түүх[засварлах | edit source]

Хэзээ, хаана, хэн анх бянт татсан гол хэрэглэсэн тухай баримт бичиг байдаггүй. 1450 оноос 1500 оны хооронд Нюрнберг, Лайпциг, Вена хотуудын зэвсгийн дархадын ном зохиолд дурдагдсан байдаг аж.[1] Үүний баталгаа нь Хабсбургийн I Максимилиан хааны ангийн бууны хүрлэн голд байдаг байна. Тус бууны голыг 12 эсвэл 14 бага зэргийн бянттай хийсэн байдаг. Түүнээс хоёр нь яг бянт эсэх нь танигддаггүй. Ангийн бууг 1493 оноос 1508 оныг хүртэл Герман-Ромын хаан байсан Максимилианы сүлдний дардасаар түүнийх гэдгийг нь танидаг ажээ. Тухайн цаг үеийн буунуудын голыг төмрөөр хийсэн нь зэвэнд идэгдэн мэдэгдэхгүй болсон байхад энэхүү бууны голыг хүрлээр хийсэн учраас бянт нь үлдсэн байдаг тул одоо чухал түүхэн баримт болдог.

Анхны бянт шулуун байсан хэмээх үздэг бөгөөд энэ нь ховил гэхээсээ илүү хонхор хэлбэртэй байв. Энэхүү хонхорт нь дарины үлдэгдэл орсноор дараагийн бөөрөнхий сумыг бууны амсраас цэнэглэх үйлдлийг хялбарчлах зорилготой байжээ. Тиймээс бянтны физикийн нөлөөг мэдэж байсан гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ эргэлдэх сум нь тогтворжуулах нөлөөтэйгээс гадна өндөр ончтой болгож байна гэдгийг мэдэж байсныг нумын сумны төгсгөл дээр бага зэргийн өнцөг үүсгэн өд нааснаас харж болдог. Харгалзах баллистикийн мэдлэгийг 19-р зууны эхээр л анх хэрэглэжээ.

Үхэр буу[засварлах | edit source]

Гар буутай харьцуулбал үхэр буунд бянтыг хожим 19-р зууны хоёрдугаар хагасаас сумны нээлт буюу хонгио ба араас нь цэнэглэх бололцоотой болсноор хэрэглэж эхлэв. Учир нь үхэр бууны гол төмрөнд бянт хийчихвэл хар тугалган сумыг урдаас нь хийж болох ч хойш нь тултал гүйлгэнэ гэдэг боломжгүй байснаас үүдэлтэй. Үүн дээр нь өмнө нь буудсан сумны шатсан дарины үлдэгдэл ховилд нь ихээр тунан үлддэг тул орчин үеийн сум гартал үхэр буунд хэрэглээгүй байна.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Бянт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: бянт – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | edit source]

  1. W. S. Curtis. Long Range Shooting: A Historical Perspective.; Petzal, David E., and Bourjaily, Phil, with Fenson, Brad. The Total Gun Manual (Canadian edition) (San Francisco: WeldonOwen, 2014), p.5.