Бяцхан Будда (кино)
Бяцхан Будда (англи. Little Buddha) — 1993 онд Бернардо Бертолуччигийн найруулсан, Руди Вурлитцер, Марк Пеплоэ нарын зохиолоор, Жереми Томасын продюсераар ажиллаж бүтээсэн драмын кино юм. Итали, Франц, Их Британийн олон улсын хамтын бүтээл болсон тус кинонд Крис Исаак, Брижит Фонда болон Киану Ривз нар ханхүү Сиддхартагийн (түүний гэгээрлийн өмнөх Будда) дүрд тоглосон байна.
Агууллага
[засварлах | кодоор засварлах]Норбу ламаар ахлуулсан Бутан улсын нэгэн хийдийн (Ринпунг Дзонг) Төвөд лам нар бурхны шашны их багш Дорж ламын хойд дүр болох хүүхдийг хайдаг байна. Норбу лам болон түүний дагасан бусад лам нар Дорж ламын хойд дүр болж төрсөн хүүхдийг оллоо гэж үздэг юм. АНУ-ын Сиэтл хотод амьдардаг архитектор болон багшийн бага хүү Жесс Конрад хэмээх америк хүүтэй лам нар уулзахаар Сиэтлд ирдэг байна. Жесси хүү лам нар болон тэдний амьдралын хэв маягийг сонирхон таашаадаг ч түүний эцэг Дин, эх Лиза нар болгоомжилж, Норбу Жесси хүүг Бутан руу авч очиж хоыд дүр мөн эсэхийг шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэхэд эцэг эхийн болгоомжлол бараг дайсагнасан байдал болж хувирдаг. Гэсэн хэдий ч түүний дотны найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа нэг нь амиа хорлоход эцэг Дин бодлоо өөрчилдөг. Дараа нь Дин хүү Жесситэй хамт Бутан руу аялахаар шийддэг. Балбад хойд дүр болох гэж байгаа Ражу, Гита хэмээх хоёр хүүхэдтэй тааралдана.
Эртний Балбад (Лумбини) Сиддхарта хэмээх ханхүү тав тухтай, хамгаалагдсан амьдралаас зугтаж, бүх нийтийн зовлон зүдгүүрийн асуудлыг шийдэхийн тулд аян замд гардаг байна. Тэрээр явах тусам амьдралын мөн чанар, ухамсар, бодит байдлын талаар гүн гүнзгий үнэнийг олж авдаг юм. Эцэст нь тэрээр Сиддхартаг өөр тийш нь чиглүүлж, устгахыг удаа дараа оролддог Мара (эгийн төлөөлдөг чөтгөр)-тэй тулалддаг. Сиддхарта өөрийн эго-гийн хуурмаг мөн чанарыг бүрэн гүйцэд ухамсарласнаар гэгээрэлд хүрч, Будда бурхан болдог.
Хэсэг хугацааны дараа гурван хүүхэд гурвуулаа Дорж ламын хойд дүр болж, түүний бие (Ражу), хэл яриа (Гита), оюун ухаан (Жесси) болох нь бодит аргаар тогтоогджээ. Залах ёслолын арга хэмжээ болж, Жессигийн эцэг мөн Буддын шашны зарим чухал мөн чанарыг ойлгож сурдаг байна. Түүний ажил дуусч Норбу лам гүн бясалгалын байдалд орж нас барав. Оршуулах ёслол эхлэхэд Норбу лам илүү өндөр онгоцноос хүүхдүүдтэй ярилцаж, тэднийг өрөвдөх сэтгэлтэй байхыг хэлж захидаг байна. Дараа нь хүүхдүүд түүний чандрыг өргөж байгаа харагдана.
Киноны төгсгөлийн үзэгдэлд киноны үеэр бүтээгдэж байсан элсэн мандал эвдэрч сүйрч буй нь гардаг.
Дүрүүдэд
[засварлах | кодоор засварлах]- Киану Ривз /Keanu Reeves/ - Сиддхарта
- Инг Рученг /Ying Ruocheng/ - Норбу лам
- Крис Исаак /Chris Isaak/ - эцэг Дин Конрад
- Алекс Визендангер /Alex Wiesendanger/ -хүү Жесс Конрад
- Брижит Фонда /Bridget Fonda/ - эх Лиза Конрад
- Ражу Лал /Raju Lal/ -Ражу
- Greishma Makar Singh -Гита
- Sogyal Rinpoche -Кенпо Тэнзин
- Ven. Geshe Tsultim Gyelsen -Дорж лам
- Ven. Khyongla Rato Rinpoche -ламтан
- Jo Champa - Мариа
- Jigme Kunsang -Чампа
- Thubtem Jampa - Пунзо
- Surekha Sikri -Сонали
- T.K. Lama -Сангай
- Doma -Ани ла
- Santosh Bangera -Чана (хунтайж Сиддхартагийн тэрэгчин)