Бүлгийн шийдвэр гаргалт дэмжих систем

Бүлгийн шийдвэр гаргалтыг дэмжих систем (Англи: Group Decision Support System, GDSS) нь шийдвэр гаргагчдыг бүлгийн зохион байгуулалтаар хамтран ажиллаж, олон бүтцэд болон бүтэцлэгдээгүй шийдвэр гаргахал чиглэсэн хамтын ажиллагааг дэмждэг, компьютерт суурилсан интерактив систем юм. Энэхүү систем нь бүлэг, тэр дундаа удирдлага шийдвэр гаргагч бүлэгт өгөгдсөн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, бүлгийн шийдвэр гаргах болон хэрэгжүүлэхэд тусалдаг. Бүлгийн хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг санал асуулга, судалгаа, асуудал дэвшүүлэлт зэрэг төрөл бүрийн хэрэгсэлүүдээр хангадаг.

Зарим тохиолдолд шийдвэрийг бүлгээр гаргах шаардлагатай тулгардаг. Бүлгийн шийдвэр гаргалтын үндэс нь "Хоёр хүн нэг хүнээс ямагт илүү" гэсэн зарчимд тулгуурлана. Иймээс баг хамт олон, хэсэг бүлэг хүмүүсийн шийдвэр гаргалтын дэмжин туслах үүднээс бүлгийн шийдвэр гаргалтыг дэмжих системийг ашигладаг.

Ийм системийн тухайд цаг хугацаа болон газарзүйн байрлалын хамаарлалыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

  • Ижил хугацаа- Ижил байрлал (Ашиглагдах хэрэгсэл: компьютер, проектор, санал өгөх төхөөрөмж гэх мэт)
  • Ижил хугацаа- Өөр байрлал (Ашиглагдах хэрэгсэл: аудио, видео хурлын хэрэгсэл, дундын дэлгэц, чаатын хэрэгсэл гэх мэт)
  • Өөр хугацаа- Ижил байрлал (Ашиглагдах хэрэгсэл: аудио, видео хурлын хэрэгсэл, баримт бичиг дундаа ашигдах хэрэгсэл гэх мэт)
  • Өөр хугацаа- Өөр байрлал (Ашиглагдах хэрэгсэл: дуут шуудан, цахим шуудан, зарлалын самбар гэх мэт)

Бүлгийн шийдвэр гаргалтыг дэмжих системийг байгууллага өөрийн өдөр тутмын үйл ажиллагааны жижиг гэлтгүй асуудалд ашигласан олон жишээ бий.