Бүхнээс дээгүүр

Бүхнээс дээгүүр - 2017 оны 10-р сарын 28-нд нээлтээ хийсэн Монголын уран сайхны кино. Найруулагчаар Б.Гарамханд ажиллаж, гол дүрүүдэд Т.Саруултөгс, Ч.Цэнгүүн, Н.Намуунцэцэг нар тоглосон. Тус кино нь Оранж энтертэйнмент болон, Номадиа пикчерсийн бүтээл бөгөөд продюсерээр С.Ангараг, Ү.Баяржаргал нар ажилласан.