Бүх төрлийн хангалтыг зохион байгуулах

Байлдааныг амжилттай явуулах нэг чухал нөхцөл, түүнийг зохион байгуулах үеийн практик ажил нь байлдааны бүх төрлийн хангалтыг зохион байгуулах явдал юм. Тэгэхдээ бий болсон цагийн байдал, болох гэж байгаа байлдааны шинж чанараас шалтгаалан, юуны урьд, байлдааны хангалт (тагнуул, үй олноор хөнөөх зэвсэг (шатаах, өндөр цэцтэй зэвсэг)-ээс хамгаалах, өнгөлөн далдлах, инженер, химийн хангалт, хамгаалалтууд)-ыг зохион байгуулахад анхаарлаа төвлөрүүлнэ. Орчин үед салаа, тасгийг байлдааны хангалтын төрөл бүрийн үүрэг гүйцэтгүүлэхээр томилох магадлал өндөрсөж байгаа бөгөөд цэргийн алба хаагчид бүр нь түүнд бэлэн байх ёстой. Бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн хангалт, тэдний ёс суртахуун, сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах нь энэ тэргүүний практик үйл ажиллагааны нэг юм. Цэргийн алба хаагч бүр биеийн болон сэтгэл зүйн хүнд сорилтыг даван туулах хатуужил, тэсвэрийг эзэмшсэн байна. Матералын ба техникийн хангалтыг зохион байгуулах нь жижиг салбар, цэргийн алба хаагчдын хувьд тэднийг байлдаанд бэлтгэх явцад хэрэгжинэ.