Бүүвэйн Соёлтой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бүүвэйн Соёлтой (1901 -1937 оны 11 сар) нь багш, зураач, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байв.

Намтар[засварлах | edit source]

Соёлтой багш 1901 онд Хятадын харьяат, Дагуур Монголын Чичигаар (хязгаар) нутагт ард Бүүвэйн гурав дахь хүү болон төржээ. Соёлтой 16 настайдаа бага сургуульд орж, хоёр жил суралцжээ. Баргын хувьсгалч Фуминтай (Буянгэрэл), Мэрсээ нар хувьсгал ялсан Монгол улсад ирээд, нутагтаа буцаж очсоны дараа "Хятадын гараас гарч, хувьсгал гаргах нь чухал" хэмээн үзэж, юуны урьд сургуулийн газар байгуулах нь зүйтэй гэж шийдээд, залуучуудыг цуглуулж, Хайлаар хотноо 1922 оны гуравдугаар сард сургууль нээж, улмаар Соёлтойг зургийн багшаар ажиллуулжээ. Уг сургуульд Соёлтой багшлахын сацуу зургийн авьяасаа өсгөн нэмэгдүүлэхийг чармайж, хятад янзын зураг зурах эрдмийг бие даан оролдсон ажээ. Тэрбээр 1924 онд Барга нутгийн долоон залуугийн хамт Монгол улсад үүссэн хувьсгалт үйл явцтай биечлэн танилцах, боловсрол олж авах, хувьсгалт бүтээн байгуулалтад оролцох зорилго өвөрлөж БНМАУ-д анх иржээ. Монголд ирснийхээ дараа Бүх Цэргийн Намын Ерөнхий Сургуульд суралцаж, улмаар 1925 оны дөрөвдүгээр сараас Судар Бичгийн Хүрээлэнгийн томилолтоор Бээжин хотно очиж, зургийн дээд сургуульд хоёр жил суралцаад 1928 онд Улаанбаатар хотноо буцан иржээ. Тэр жил БНМАУ-ын харьяат болж, 1929 онд МАХН-д орлогч гишүүнээр элсчээ. 1931-1938 оны үед Багш нарыг Бэлтгэх Сургуулийн зураг, дуу хөгжим, биеийн тамирын багшаар долоон жил ажилласан байна, энэ хугацаанд Монголын ирээдүйн олон багш, алдартан, болон сэхээтнүүдийг бэлтгэн сургасан байдгаас, Додийн Чойдог — УГЗ, БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Очирын Цэвэгжав — УГЗ, БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, гэх мэт Монголын урлагийн олон cэхээтнүүд, "Алтан Үеийнхэн" -ийг төрүүлсэн нэгэн мөн. 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазар авхуулсан. 


Уран бүтээл[засварлах | edit source]

Монголын эртний хөгжмийн зэмсэг, ардын дуу, зураг.