Бөөгийн майхавч
Бөөгийн малгай ерөнхийдөө битүү, мөн онгорхой ч байдаг байна. Ихэнх нутагт "Оргой" буюу "майхавч" гэж нэрлэдэг Малгайд хадсан бүргэдийн,тас,шар шувууны, өдний тоо нь шавийн тоогоор буюу удам угсааны үеийн тоогоор олон цөөн байдаг. Шүтээны малгай буюу майхавч нь сахиуст толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн дээлийн өнгөтэй ижил байх яс овгийг эрхэмлэдэг өнгө байдаг. Бөө малгайн нэг өөр нэг чухал зүйл нь бөөгийн дээр байдаг хормойн гивлүүр (самалга), гивлүүрийн ууц нэгэн адил нүүрний гивлүүр юм. Бөөгийн үзлээр бол гивлүүр нь лус савдаг, онгод тэнгэрийг өдөж, хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорин яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муу сайн онгодуудад танигдахгүй гэсэн нүүрний хаалт юм. оргой,майхавч гэх мэтээр нэрлэдэг. Мөн гивлүүрийг тухайн шүтээний сахал самбаа гэнэ. Махайвч дээр нүд буюу мэлмий бий түүгээр бүхнийг харах чадвартай.