Бөөмийн бүрхүүл
Харагдац
Бөөмийн бүрхүүл нь бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан 2 давхар мембран юм. 2 мембраны хоорондох 20-60 нм өргөнтэй хөндийг перинуклеарын хөндий гэнэ. Бөөмийн бүрхүүл дээр 80-90 нм өргөнтэй сүвүүд орших ба энэ нь бөөм цитоплазм хоорондох бодисын солилцоог хангана.