Бөөмийн илрүүлэгч
Бөөмийн илрүүлэгчийг өөрөөр цацрагийн илрүүлэгч гэдэг ба энэ нь туршилтын болон хэрэглээний бөөмийн физик болох цөмийн физик, цөмийн инженерчлэлд ашиглагддаг багаж юм. Энэхүү багаж нь цөмийн задрал, сансрын цацраг эсвэл бөөмийн хурдасгуур дахь урвалаас үүдэн бий болдог цэнэгтэй/ионжсон бөөмсийг илрүүлэх, хянах, тодорхойлох үүрэгтэй байдаг. Илрүүлэгч нь зөвхөн бөөмс байгаа эсэхийг бүртгэхээс гадна бөөмийн энерги, импульс, эргэлт, цэнэг, төрөл зэрэг бусад шинж чанаруудыг хэмжих боломжтой.
Жишээ болон төрлүүд
[засварлах | кодоор засварлах]Өнөөг хүртэл ашиглагдаж буй болон зохион бүтээгдсэн илрүүлэгчийн инэнх нь бөөмсийн ионжуулалтыг/цэнэгийг илрүүлэгч болон сцинтилляци илрүүлэгч байдаг ба үүнээс хамгийн түгээмэл төрөл нь хийн бөөмийн ионжуулалтыг/цэнэгийг илрүүлэгч болон хагас дамжуулагч илрүүлэгч юм. Харин бусад илрүүлэгчүүд нь тэс өөр ажиллах зарчимтай ба черенковын гэрэл, шилжилтийн цацраг гэх мэт үзэгдлүүдэд хэрэглэгддэг.
Түүхэн жишээнүүд
[засварлах | кодоор засварлах]-Бөмбөлөгөн камер -Вилсоны үүлэн камер(тархалтын камер) -Гэрэл зургийн хальс
Цацрагийн хамгаалалтын зориулалт бүхий детекторууд
[засварлах | кодоор засварлах]Дараах төрлийн бөөмийн илрүүлэгчийг цацрагаас хамгаалахад өргөнөөр ашигладаг бөгөөд эдгээр нь цөмийн, анагаах ухааны, байгаль орчны салбарын ерөнхий хэрэгцээнд зориулагдан их хэмжээгээр үйлдвэрлэгддэг.