Jump to content

Бөөрний чулуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бөөрний чулуу өвчин Монгол улсад нэлээн элбэг тохиолдох эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил их нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Балканы хойг, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг. Чулуу нь шээсний янз бүрийн давсны кристалуудаас тогтсон байх ба 50% дээш хувь нь оксалат кальцийн давс, оксалат кальцитай холимог найрлагатай байна.Шээс нь эрдэс бодис, хортой бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүнүүдийг агуулсан байна. Шээсний найрлага дахь эдгээр бодис нь ууссан байдлаар гадагшилж байдаг. Бөөрний үйл ажиллагаа, шээс дамжуулалтын алдагдлаас шээсэнд агуулагдаж буй бодисуудын найрлага, уусамтгай байдал нь өөрчлөгдөнө. Чулуу үүсэлт нь физик химийн нарийн процесс ба гол үндэс нь коллойдын тэнцвэрт байдал алдагдахтай холбоотой. Шээсэнд хамгаалах коллойд бодисууд агуулагдах ба тэдгээр нь шээсэнд агуулагдаж буй бодисуудыг уусамтгай болгох, жижиглэх үүрэгтэй байдаг. Хамгаалах коллойдуудын дутагдлаас хэд хэдэн молекулын хэсгүүд нийлж чулууны цөм (мицелл) хэсгийг бүрдүүлнэ. Цөмийг фибрин, цусны бүлэн, аморф тунадас, эсийн детритүүд, гадны биетүүд бүрдүүлнэ.Цаашдаа чулуу үүсэх процесс нь давсны концентраци, устөрөгчийн ионы концентраци буюу шээсний орчин, шээсний коллойдын найрлагаас хамаарна. Зарим судлаачид бөөрний чулуу өвчнийг удамших чанартай гэж үздэг нь бөөрний сувганцрын удамшлын эмгэгүүдийн үед чулуу үүсэх магадлал өндөр байдагтай холбоотой.

Бөөрөнд үүсэж буй чулууг бүтэц, химийн найрлагаар нь: оксалатын, фосфатын, уратын, карбонатын чулуу гэж ангилна.

Оксалатын чулуу:
[засварлах | кодоор засварлах]

Хурган чихний хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно

Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан.Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.

Шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.

Карбонатын чулуу
[засварлах | кодоор засварлах]

Нүүрс хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгетэй, зөөлөн янз бүрийн хэлбэртэй чулуу.

Цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.

Фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зеөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна. Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн системийг бүхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.

Бөөрний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг. Кальцийн давснаас үүсэлтэй чулуу нь ихэвчлэн 30-аас дээш насны эрэгтэйчүүдэд тохиолдоно. Шээсэнд оксалат кальцийн кристаллууд нь улаан эсийн хэлбэртэй төстэй 2 талаасаа хонхойсон, гантель хэлбэртэй кристаллууд харагдана. Шээсний хүчлийн давснаас үүссэн чулуу 5%-8% эзэлнэ. Рентген туяаг нэвтрүүлнэ.Ихэвчлэн эрэгтэйчүүдэд болон тулай өвчинтэй хүмүүст илүүтэй тохиолдох ба гэр бүлийн шинжтэй байдаг. Шээсэнд шээсний хүчлийн давсны кристаллууд нь гадаргуудаа урицины пигментийг шингээсэнтэй холбоотой улаан хүрэн өнгөтэй харагдана.

Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Зарим үед цустай шээх шинж илрэх бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай болно.Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн 1 см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бөөрнеөс шээлэйгээр чөлөөтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рүү орох үед эхнээс нь эвгүй оргиж байснаа сүүлийн 20-60 минутанд өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.Өвдөлтийн үед дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ. Харин беөрний хатгааг мухар олгойи цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл зэрэг өвчнөөс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх өвчнүүдийн сэжиг бүхий бол халуун жин тавихыг хориглоно.

Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа өвдөлт нэмэгдэж, тайван үед намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд өвдөлт намдана. Өвдөлтийн шинжийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа цусаар шээх явдал үзэгдэнэ.

Бөөрний чулуу өвчний үндсэн гол эмчилгээ бол мэс заслаар, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах эмчилгээ болно.

kidneys stone

-Бөөрний чулуу гэдэг өвчинд бөөр шээсний замд чулуу байрлах, чулуутай холбоотой даган гарч буй хүндрэлийг хамсруулан ойлгох учиртай. Бөөрний шингэн байрладаг хэсэг болон бөөрний хөндийд шээснээс  үүссэн чулуу байрлах нь бий.  Энэ өвчин архаг удаан явцтай, тухайн хүний  биеийн байдлаас болоод чулууны ургалтын хугацаа өөр өөр байх нь бий. Хүний идэж ууж, хэрэглэж буй бүтээгдэхүүн,  биед байгаа  биологийн идэвхт бодисууд, химийн микроэлементүүдийн бүтцээс хамаараад чулууны төрөл, бүтэц хүртэл өөр байдаг

-Эрүүл мэндийн судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 2013 онд Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүн амд 773 хүн өвдсөн гэсэн статистик гарчээ. 1990 онд 10 мянган хүн тутмын 221 нь энэ өвчнөөр өвдөж байсан бол 2008 онд 772, 2013 онд 773 хүн өвчилсөн байх жишээтэй. Өвчлөл жилээс жилд нэмэгдэж буй дүр зураг харагдаад байна.

-Бөөрний чулуу үүсэх шалтгаан юү байна вэ?

-Шалтгаан маш олон янз. Эхний шалтгаан бол тухайн хүний биед байгаа эрдэс бодис, химийн элементүүдийн цусанд байх ёстой хэвийн тоо хэмжээ их байх явдал юм. Бамбай булчирхай, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, элэгний өвчлөлийн улмаас ийм өөрчлөлт гарах нь бий. Дээрх элементүүд шээсээр дамжин гарахдаа бөөрөн дотор чулуу үүсгэдэг.

Хоёрдугаарт, усны хэрэглээ нөлөөлдөг. Хүний биеийн 70 хувь уснаас бүрддэг шүү дээ. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэхэд нөлөөлнө. Хөлс ихээр урсгадаг, чийгтэй орчинд  ажил хөдөлмөр эрхэлдэг болон удаан хугацаагаар ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа усны чанар муу байх нь чулуу үүсэхэд нөлөөлж байна.

Мөн бөөр шээсний замын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Төрөлхийн гажиг бөөртэй, бөөр дутуу байх, бөөрнөөс шээс ялгаран гарахад  шээсний урсгалд саад болохуйц бүтэцтэй бол шээсний тогтонгишил үүсч түүнээс шалтгаалан бөөр чулуужих нь бий.

Давсыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмдэг. Хүнсний химийн орц, найрлагатай ч холбоотой. Сүүлийн үед ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн дэх кальцийн хэмжээг ихэсгэсэн. Гэтэл бөөр шээсний замаар кальци их хэмжээгээр ялгарч, бөөр чулуужиж байна. Ялангуяа бөөрний чулуу үүсэх  хандлагатай хүмүүс кальцийг  их тунгаар хэрэглэвэл бөөр нь амархан чулууждаг байх жишээтэй. Мөн хоол тэжээлд агуулагдаж буй бусад бодисын хэмжээнээс ч шалтгаална. Тэгэхээр хүн бүрт өвчин үүссэн шалтгаан харилцан адилгүй байдаг.

Хаван хөөх үйлчилгээтэй эмийг удаан хугацаагаар уувал бөөр шээсний замыг гэмтээж, чулуу үүсгэдэг тал бий. Зарим эмүүд, жишээ нь C витамин гэх мэт хүнсний нэмэгдлүүд  чулуу үүсэх болон өсөх нөхцөлийг дэмждэг гэдэг нь тогтоогдсон.

-Бөөрний чулуу үүссэн бол хүнд ямар зовиур илэрдэг вэ. Хүндрээгүй байхад нь мэдэх арга бий юү?

-Бөөрний чулуу эхэн үедээ анзаарагдахуйц зовиур шаналгаа  мэдэгддэггүй. Ажигласнаар урьдчилан сэргийлэх үзлэг болон хүчтэй өвдөлт өгсөн үед оношлогдож байна. Бөөрний чулуу бөөрнөөс хөдлөх, суваг руу гүйсэн үед маш хүчтэй өвдөлт өгдөг. Чулуу хаана хэрхэн байрлаж байгаагаас өвдөлтийн мэдрэмж, байрлал ч өөр өөр байдаг. Бөөр нь чулуужсаныг мэдэхгүй явж байгаа хүмүүст ар нуруугаар бага зэргийн өвднө. Нуруу дагаж  хөндүүрлэх, нуруу чилэх зэрэг зовиур илэрдэг. Үүнийг хүмүүс бөөр өвдлөө гэж андуурах нь бий. Харин бөөрний чулуу байрнаасаа хөдөлж, суваг руу орсон бол маш хүчтэй өвддөг. Барагтай хүнийг дөрвөн хөллүүлэхүйц хүчтэй өвддөг. Ямар ч эм тарианд дарагдахгүй өвдөх нь бий. Энэ үед эмчид хандаад  буруу зөрүү оношлогдсон тохиолдол бий. Ялангуяа чулуу баруун бөөрөнд байрласан үед олгой, цөсний өвчинтэй андуурагддаг. Тиймээс бөөрний чулуу өвчинд их анхааралтай хандах ёстой. Бөөрний чулууг үл тоож удаавал бөөрийг гэмтээж, бөөр ажиллагаагүй болох нь ч бий. Өвчтөн өөртөө анзааргатай байж, оношлогоо зөв тавигдах юм бол бөөрний чулууг авч, бөөрийг аврах бүрэн боломж бий.

-Бөөрөнд чулуу үүссэн эсэхийг хэрхэн мэдэх вэ. Энгийн шинжилгээгээр энэ өвчин илрэх үү?

-Цус, шээсний шинжилгээ, ЭХО оношлогоо

-Бөөрний чулуу өвчнөөр хүүхэд өвддөг үү. Хэдэн насныхан голчлон өвддөг вэ?

-Бөөрний чулуу хүүхдэд ч үүсч болно. Өвчтөнүүдийг анзаарахад  хүйсийн хувьд эрчүүд давамгайлдаг.  тэр дундаа хөдөлмөрийн бүтээмж өндөртэй  30-40 насны эрчүүд бөөрний чулуу өвчнөөр их өвдөж байна.

Энэ өвчин сэдрэх улирал бас бий. Хаврын эхэн үе, намрын адгаар бөөрний чулуу өвчин хөдөлдөг. Жил жилийн 10-12 сар, 3-4 саруудад өвчлөл их байдаг. Бөөрний чулууг авахуулсан ч таван жилийн дотор дахин үүсэх магадлалтай. Яагаад гэвэл идэж уудаг хүнс, хэрэглээндээ өөрчлөлт хийгээгүй тохиолдолд дахин давтах  нь бий. Дэлхий даяар энэ өвчин дахидаг гэдгийг анхааруулсаар байгаа. 

-Энэ  өвчин удамшдаг уу?

удамших хандлагатай.


Хүндрэлүүд

-Муудсан өвчлөлтэй бөөрний үүрэг нь алдагдах юм уу эсвэл буурах

-Бөөрний гэмтэл эсвэл шархыг авчирдаг

-Ureter-ын түгжрэл бий болдог чулуунууд дахин илрэх

-Шээсний tract-ын халдвар зэрэг хүндрэлүүд гардаг.

Урьдчилан сэргийлэх

Хэрэв та өмнө нь бөөрний чулуужилттай байсан бол хангалттай хэмжээний шээс гаргахын тулд өдөр бүр 6-8 аяга шингэн уугаарай. Чулууны хэлбэрээс хамаарч чулуужилтаас урьдчилан сэргийлэхийн тулд эм уух, эсвэл бусад арга хэмжээг авах хэрэгтэй. Тусч болох зарим нэгэн төрлийн чулуужилтаас сэргийлж хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэйг сануулж байна.

оношлогоо

Бөөрний чулуу хэт авианы оношлогоонд тодхон харагдах боловч тийм ч нягт бус учраас рентген зурганд харагддаггүй. "pH-meter" багажаар шээсэн дэх хүчил шүлтийн түвшинг хэмжиж, чулуутай эсэхийг тогтоодог. Зарим тохиолдолд бүр баттай болгохын тулд компьютер томографаар чулууны хэмжээг тодорхойлдог ажээ. Гэхдээ рентген зураг, шээсний шинжилгээ байхад дээрх аргуудыг заавал ашиглах шаардлага үгүй билээ.

Бөөрөнд 0.5 см диаметрээс дээш хэмжээтэй зүйлийг бөөрний чулуу гэж тодорхойлдог. Харин энэ хэмжээнд хүрэхгүй бол чулуу биш бөгөөд бөөрөнд элс байдаггүй билээ. Хэрэв бөөрөн дотор ямар нэг ширхэгтэй зүйл байна гэж эмч хэлсэн бол яаран эмчлүүлэхээсээ урьдаар биеийн байдлаа сайтар ажиглаж, 6 сар тутам хэт авианы шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Тэгвэл бөөрөн дэх зүйл үнэхээр чулуу мөн үү, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ. Учир нь бөөрний чулуу үргэлж томорч байдаг билээ. Тиймээс шээсний шинжилгээнд зайлшгүй хамрагдах нь зүйтэй.

Бөөрний чулуунаас ангижрахын тулд бие дэх "хүчил шүлт"-ийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Харин 2 см-ээс том хэмжээтэй чулууг дурангаар авахуулах хэрэгтэй байдаг байна. Энэ үед зөв хооллож, шингэн зүйл сайн уух ёстой ажээ. Гэвч ихэнх тохиолдолд бөөрний чулуу нүүж, давсаг руу очсон байдаг бөгөөд ийм үед чулууг хайлуулах боломжгүй болдог. Учир нь чулуу нүүснээс болж бөөр хүчтэй хатгаж өвдөх, бөөрний тэвшинцрийн үрэвсэл үүсдэг аж.


Хүн өдөрт тогтмол 2-2,5л ус уух ёстой. Өдөрт хангалттай ус уугаагүйн улмаас усгүйжиж, шээс элсжиж эхэлдэг. Үүнээс шалтгаалж бөөрний чулуу үүсдэг

Мөн шээсний хүчил шүлтийн орчин хамааралтай. Шээсний хэвийн орчин /5,5-6,8/байдаг бол бөөрний чулуутай хүмүүсийн шээс хүчиллэг болж эхэлдэг. Шээсэнд  кальцийн оксалэтын давс үүсдэг. Энэхүү давс удах тусмаа хоорондоо нягтаршиж хурц ирмэгтэй талстыг үүсгэж шээх явцад шээлүүрийн хучуур эсүүдийг гэмтээж, шээсээр улаан эс гадагшилж эхэлдэг. Үүнийг бид цустай шээх гэж ярьдаг.

Чулууны төрлийг тодорхойлох шинжилгээ

Шээсний хүчлийн түвшин

Кристал болон шээсэн дэх улаан эсийн байдлыг харах шинжилгээ

Шээсний замын бөглөрөл болон чулууг илрүүлэх оношилгоо:

Хэвлийн хэсгийн СТ

Хэвлийн хэсгийн /бөөрний MRI

Хэвлий хэсгийн рентген зураг авах

Судасны pyelogram (IVP)

Бөөрний хэт авиа

Ритрогрэд pyelogram.

Шээсний ерөнхий шинжилгээ

Шээсний өнгө

Шээс маш олон төрлийн өнгөтэй байдаг. Гүн шар өнгө эсвэл зөгийн балны өнгөнөөс цайвар шаргал хүртэл маш олон өнгөний хувилбар бий.

Өнгөгүй. Тунгалаг: Та маш их ус уудаг. Та ус уухаа багасгаж болно.

Зэвхий шаргал: Таны бие хэвийн, эрүүл бөгөөд чийгшил сайтай байна.

Тунгалаг шар: Таны эрүүл мэнд хэвийн байна.

Бараан шар/Өтгөн шар: Хэвийн. Гэхдээ ус ойр ойрхон уух хэрэгтэй.

Хуван шар эсвэл зөгийн балны өнгө: Таны бие хангалттай хэмжээний ус авахгүй байна. Ус уух хэрэгтэй.

Хүрэн: Таны элэг өвдсөн байж болзошгүй. Эсвэл маш бага хэмжээний чийгшилтэй байна. Ус уух хэрэгтэй бөгөөд эмчид үзүүлээрэй.

Улаан туяатай, ягаан: Та саяхан хүрэн манжин, нэрс эсвэл гишүүнэ идсэн үү? Хэрэв үгүй бол таны шээс цустай байж болзошгүй. Энэ нь хэвийн үзэгдэл ч байж болно. Эсвэл бөөрний өвчин, хавдар, шээсний замын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт асуудлууд байж болзошгүй. Мөн хар тугалга эсвэл мөнгөн усны хордлогын шинж тэмдэг байж болно. Та заавал эмчид хандаарай.

Улбар шар: Та хангалттай ус уухгүй байна. Эсвэл та элэг, цөсний асуудалтай байж болзошгүй. Мөн хүнсний будаг ч байж болно. Та эмчид хандаарай.

Хөх эсвэл ногоон: Маш цөөхөн тохиолддог генийн өвчнүүд таны шээсийг хөх эсвэл ногоон болгож хувиргадаг. Түүнчлэн, зарим төрлийн бактери шээсний замыг үрэвсүүлдэг. Мөн таны идсэн хүнсний будаг эсвэл хэрэглэсэн эмнээс ч ийм өнгө гарч болно. Эмчид хандах шаардлагатай.


Бөөрний чулууг яаж эмчлэх вэ?

Эмчилгээний гол зорилго нь бодисуудыг бууруулах (багасгах) болоод цаашид үүсч болох бодисуудаас урьдчилан сэргийлэхэд оршино.

Жижиг хэмжээтэй чулуунууд нь ихэвчлэн халддаг бөгөөд эмчилгээ нь ямар төрлийн чулуу болон хэр хүндрэлтэй бодисууд байгаагаас хамаарч өөр өөр байдаг байна. Ноцтой өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт

хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг аж.

Чулуу сувгаар дамжин өнгөрөхөд шээс шүүгдэж чулуу үлдэж ямар төрлийн гэдэг нь тогтоогддог. Маш их хэмжээний шээсийг бий болгохын тулд өдөр бүр дор хаяж 6-8 аяга ус уух хэрэгтэй болдог байна. Зарим хүмүүс судсаараа шингэн авах хэрэгтэй байдаг. Өвчин намдаагч нь бөөрний чулуу өнгөрөхөд мэдрэгдэх тэр өвдөлтийг хянахад тус болдог ажээ.

Их өвдөлтийн үед та ibuprofen гэх үрэвслийн эсрэг эм уух, эсвэл мэдээ алдуулагч тариа хийлгэх хэрэгтэй. Чулууны хэв маяг хэлбэрээс хамаарч эмч чинь чулууны бүрдлийг багасгах юм уу, чулуунаас шалтгаалсан бодисуудыг үгүй хийх жор бичиж өгч болно.Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй.

Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг.

Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бөөрний чулуужилтын тохиолдлуудын 50% нь дахьдаг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх болно. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал ч чулуужилтаас урьдчилан сэргийлж чадна. Үүнд:

Өдрийн турш цаг тутамд мөн шөнө боссон үедээ заавал ус ууж байх, багаар бодоход өдөрт 2 л ус ууна.

Их тунгаар витамин С уухаас зайлсхийх, кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.

Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.

Хүнсний ногоо, жимс, үр тариаг байнга хэрэглэх.

Нимбэгний найрлаганд нь агуулагдах "оксалат" гэх хүчил нь бөөрний чулууны хэмжээг багасгах, томруулахгүй байх, цаашлаад хайлуулах ач тустай болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Иймд та цэвэр, байгалийн гаралтай нимбэг худалдан авч, хэрэглэж байх хэрэгтэйг "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага"-ын доктор, профессор Эдвард (Edward) зөвлөж байна.

Тиймээс та өдөр тутмын амьдралдаа нимбэгний шүүс хэрэглэж байгаарай!

 Commons: Бөөрний чулуу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Бөөрний чулуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Бөөрний чулуу авах мэс ажилбар