Валентын электрон
Валентын электрон
[засварлах | кодоор засварлах]Химийн хувьд валентийн электронууд нь атомын гаднах буюу валентын электрон давхрааны электронууд юм. Тэд химийн элемент бусад элементүүдтэй хэрхэн урвалд ороход чухал ач холбогдолтой атомын валентыг тодорхойлдог. Найман валентын электронтой (инертийн хий) элементүүд нь идэвхгүй бөгөөд үелэх хүснэгтийн бүлгийн бусад элементүүдтэй химийн урвал үүсгэдэггүй.
Валентын электронуудын тоо нь үелэх систем дэх элементийн бүлгийг тодорхойлоход чухал ач холбогдолтой, учир нь элементийн валентийн электроны тоо нь үелэх систем дэх бүлгийн тоотой ижил байдаг. элементэд агуулагдах валентийн электронуудын хэмжээ электрон байгууламжийн сүүлийн давхрааны тоо электронтой тэнцүү байдаг.
Цөмийн электронтой адил валентийн электрон нь элетроноо авж буюу алдаж болдог . Эрчим хүчний өсөлт нь электроныг гадаад давхраа руу шилжүүлэн (үсрэн) өдөөж болно; Үүнийг атомын өдөөлт гэж нэрлэдэг. Эсвэл электрон өөрийн атомын давхраанаас салж эерэг ион(+) үүсгэх иончлол юм. Электрон эрчим хүчээ алдах үед тэр нь бүрэн эзэлдэггүй дотоод бүрхүүл рүү шилжиж болно.