Jump to content

Ватерлоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ватерлоо хот

Ватерлоо (валлон. Waterlô, франц. Waterloo, нидерл. Waterloo) —Бельги улсын Валлони бүсийн Брабант мужийн хот. Нийслэл Брюссель хотоос 15 км зайнд оршдог хот юм.

2011 оны байдлаар Ватерлоо хот 29,706 хүн амтай (үүнээс 47,5 % эрэгтэй, 52,5 % эмэгтэй), 21.03 км2 газар нутагтай байсан. Ватерлоо хотын 4/1 нь Брюссельд ажилтай гадаад иргэд байдаг байна.

Ватерлоо нь 1183 онд байгуулагдсан Левен (англи. Leuven) нийслэлтэй Брабант Гүнт улсад оршдог байв.

Энэ хотод 1815 оны 6-р сарын 18-нд алдарт Ватерлоогийн дэргэдэх тулалдаан болж байсан түүхтэй.‎

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Дундад зууны Голланд хэлнээс water (ус, усархаг) + loo (ой, ойн цэвэрлэгээ) үгнээс бүрддэг гэдэг.