Википедиа:Админ болох хүсэлтүүд
Архив |
Админ болохыг хүсч байвал өөрийн хэрэглэгчийн нэрээ доор байрлуулна уу. Харин Википедиагийн үйл ажиллагаанд 3-аас доошгүй сар оролцож, 100-гаас доошгүй өөрчлөлт хийсэн байхыг зөвлөж байна. Тийм биш бол таны хүсэл биелэхэд их хугацаа шаардагдах, эсвэл эсэргүүцэгдэж магадгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Хүсэлтүүд
--Zafinamn Админ болох хүсэлтэй байна.
Админ болох хүсэлтэй байна.
Танилцуулга
Сайн байна уу? Монголын википедиад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна. Та бүхнийг гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэсэн!Хэрэглэгч:Гончиглувсангийн Энхбаатар
Дэмжихгүй буй
Админ биш ч гэсэн хувь нэмэр хуудас үүсгэж мэдээлэл нэмж болно Хэрэглэгч:Bazraa032
Сайн байна уу? Монгол википедиад хувь нэмэр оруулан нөхөрлөж 3-аад жил боллоо ингэхэд зарим хуудсын хамгаалах хэрэг гарч байгаа юм гэвч даанч надад админы эрх байхгүй учраас админ болгохын дэмчээч гэж гуйя хүндэтгэсэн Хэрэглэгч:Bazraa032
Админ болох хүсэлт Хэрэглэгч:Megzer
Сайн байна уу? Миний бие Монгол Википедиад 2013 онд элсэж байснаас хойш Монголын түүх, түүхэн зүтгэлтэний намтар, нийгэм, газарзүй чиглэлийн сэдэвт төвлөрч ирлээ. Энэ хугацаанд их ч зүйл сурлаа, цөөнгүй алдаа дутагдал гаргаж түүнээсээ сургамж авч цаашид сурч мэдэх зүйл арвин байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд монголын түүхийн зарим нэг хуудсанд санаатай дайралтууд олон ирж, одоо үед уламжлагдан ирсэн дотоод гадаадын түүхийн шастирт бичигдээгүй зүйлийг шинээр зохиож байгаа нь Википедиагийн ямагт төвийн байр сууринаас хандах бодлоготой зөрчилдөж байна. Эдгээр дайралт нь шууд нөлөөлөхгүй гэж бодох болох ч, орчин үед ном уншихаас илүү интернет орчноос бүх мэдээлэл авдаг хүүхэд залуучууд, түүх сонирхогчдын дунд эргэлзээ үүсгэж, монголын түүхийг онлайн орчинд засварлахдаа гутаан доромжлох үзэгдэл гарахвий гэж сэрдэж байна. Жишээ нь: Юань гүрний үеийн Монголын Хаад ноёдын охид гүнжийг нөхрийнх нь талын овог аймгаас гаралтай хойч үеийн хатан авхай нартай баримтгүйгээр холбох, тэдгээр хатдын овог угсааг сольж бичих, түүхийн шастирт бичигдээгүй зүйлийг зохиож бичиж байгаа нь та бидний ёс уламжлал, бахархал руу нулимаж байна. Иймийн учир Админ болох хүсэлтэй байна. Хүндэтгэсэн: Megzer (talk) 09:25, 4 Есдүгээр сар 2022 (UTC)
Дэмжиж буй
- Дэмжиж байна, амжилт хүсье --chinneeb 03:25, 9 Аравдугаар сар 2022 (UTC)
- Дэмжиж байна --User talk:Enkhsaihan2005 07:03, 10 Аравдугаар сар 2022 (UTC)
Дэмжихгүй буй
Админ болох хүсэлт - Munkhzaya
Сайн байна уу? Монголын википедиад 2014 оны 12 сараас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд 2018 оны зургаадугаар сараас хойш администраторын эрхтэйгээр байгаа. Энэ хугацаанд өөрийн нөөц бололцоог ашиглан өөрийн хувь нэмрээ ба админы үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо админы эрхээ дахин сунгуулах буюу хугацаагүй болгох зорилготой байгаа юм. Та бүхнийг саналаа өгч Монгол хэлнийхээ википедиаг бусад хэлний википедиатай адил хэмжээнд хүргэх гэсэн үйлсэд минь өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжинэ гэж найдаж байна. Хүндэтгэсэн! Munkhzaya.E (talk) 06:46, 26 Есдүгээр сар 2022 (UTC)
Дэмжиж буй
- - монгол агуулгад хувь нэмрээ оруулж буйд баярлалаа. Myagmardalai 06:11, 2. Okt. 2022
- --Holder (talk) 12:15, 2 Аравдугаар сар 2022 (UTC)
Дэмжихгүй буй
- Таны хийсэн зарим засварууд controversial байгаа тул одоогоор дэмжихгүй байна. Жишээ: Хэлэлцүүлэг:Монголчууд --chinneeb 02:49, 2 Аравдугаар сар 2022 (UTC)
Админ болох хүсэлт — MongolWikiNew
Сайн байцгаана уу, 2011-2017 оны хооронд MongolWiki гэсэн хэрэглэгчийн нэрээр Википедиад хувь нэмэр оруулсан. Нийт 21000 удаагийн засвар хийсэн. Өдгөө хуучин хаяг руу нэвтэрч чадахгүй болсон тул энэхүү шинэ хаягийг нээгээд нэмж 100 засвар хийгээд байна. Монгол хэлний Википедиаг цэгцтэй, уншигчид хэрэгтэй мэдээлэлтэй байлгахад анхаарах хүсэлтэй байна. Газар зүй, түүх, эдийн засаг, хэл соёл гэх мэт суурь асуудлаар Википедиаг баяжуулалцах, тооноос чанарт анхаарах голлон анхаарах зорилготой байна. Хуудасны устгалтай харилцах эрхтэй буюу "Администратор" болох хүсэлтийг минь дэмжихийг хүсье.--MongolWikiNew (talk) 09:00, 30 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)
Дэмжиж буй / Support
Дэмжихгүй буй / Oppose
- Дэмжихгүй
Википедиаг хөгжүүлэхэд админы эрх мэдэл өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагагүй гэж бодож байна. Админ болохгүйгээр засвар хийж хуудас үүсгэж болно. Ахиад сайн бодож үзээрэй. Би энэ удаад дэмжихгүй ээ Megzer (talk) 20:26, 18 Арванхоёрдугаар сар 2022 (UTC)
Асуулт / Questions
- Шинэ аккаунтаа ядаж жил идэвхтэй хэрэглэж байгаад дахиад санал хураах уу даа - метавикигийнхэн ч хэтэрхий шинэ аккаунт байна гээд юм хэлж магадгүй байх? BTW устгаж барих зүйл дээр бол {{delete}} гэж оруулахад л яваандаа устгагдчихна шүү --chinneeb 09:51, 15 Арванхоёрдугаар сар 2022 (UTC)
Админ болох хүсэлт — Enkhsaihan2005
Сайн байцгаана уу, 2020 оноос хойш нийт 2000 гаруй удаагийн засвар хийсэн. Өдгөө Munkhzaya.E админ асан байхгүй болсон тул одоо үлдсэн замбараагүй загвар, холбоосуудыг засахын тулд админ эрх хэрэгтэй байна. Мэдээж энгийн хэрэглэгч, админуудын хоорондох харилцах аргыг өргөсөх бодолтой байгаа. Түүх, хэл, эдийн засаг, соёл гэх сэдвүүдээр ер нь Википедиаг хөгжүүлдэг. Буриад Википедиад 1 жил админаар ажиллаж байсан.--Enkhsaihan2005 (talk) 23:25, 22 Нэгдүгээр сар 2023 (UTC)
Дэмжиж буй / Support
- Дэмжиж байна --Elvonudinium (talk) 13:12, 26 Нэгдүгээр сар 2023 (UTC)
Дэмжихгүй буй / Oppose
Асуулт / Questions
- Монгол Вики-д герман хэл дээр хийгдсэн загвар, infobox-уудыг англи хэл рүү хөрвүүлэх боломжтой юу? Megzer (talk) 14:11, 23 Нэгдүгээр сар 2023 (UTC)
- Боломжтой Enkhsaihan2005 (talk) 16:12, 24 Нэгдүгээр сар 2023 (UTC)
- Админ эрх шаардсан үйлдэл гэхээр юу байна? --chinneeb 22:36, 24 Нэгдүгээр сар 2023 (UTC)
- Хуудас устгах, нэгтгэх. МедиаВики хуудсуудыг засварлах. Enkhsaihan2005 (talk) 01:53, 25 Нэгдүгээр сар 2023 (UTC)
- Устгах хуудсан дээрээ {{delete}} гээд биччихэд админууд устгаад өгнө. Нэгтгэхэд адилхан, хуулж муулаад устгах хуудсаа нэг бол REDIRECT-дээд, нэг бол delete гээд биччихэд болох байх. МедиаВики хуудсыг засварлахаасаа өмнө аль болох Хэлэлцүүлэг өрнүүлж байгаад хийхгүй бол сайтыг тэр чигээр нь өөрчлөх магадлалтай байх. Interface Орчуулга хийе гэвэл translatewiki ашиглах хэрэгтэй. chinneeb 09:25, 25 Нэгдүгээр сар 2023 (UTC)
- Хуудас устгах, нэгтгэх. МедиаВики хуудсуудыг засварлах. Enkhsaihan2005 (talk) 01:53, 25 Нэгдүгээр сар 2023 (UTC)