Тусламж:Хуудас яаж засварлах вэ?
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Википедиа нь чөлөөт агуулгатай, бидний сайн дурын оролцоотойгоор баяжих нэвтэрхий толь юм. Та энэ нэвтэрхий толины нэг зохиогч нь болж болно.
- Энэ хуудас нь Танд, Википедиа нэвтэрхий толины өгүүллийг засварлах, шинэ өгүүллэг оруулахад хэрэг болох мэдээллийг өгнө.
Оршил
[засварлах | кодоор засварлах]Википедиагийн хуудсыг хэвлэх, засварлах нь хялбархан.
Үүний тулд текстийн хамгийн дээд талд, зүүн гар талаасаа 3 дахь "Засварлах" товчийг дарж, тухайн хуудасны өгүүллийг (бичлэгийг) өөрчилнө. "Засварлах" товчийг дарахад тухайн өгүүллийг засах, бичлэг нэмэхэд зориулсан "текст хайрцаг" гарж ирнэ. Тэнд өгүүллээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.
Тухайн өгүүллийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүллэг дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики программ нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.
Шинэ хуудас нээх
[засварлах | кодоор засварлах]- Гол өгүүлэл нь Шинэ хуудас яаж үүсгэх вэ?
Шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүлэл) нээхийн тулд "Хайлт" цонхонд гарчигаа бичээд "Явах" товчийг дарна уу. Хэрэв Таны бичсэнтэй ижил гарчигтай өгүүллэг байхгүй бол, хайлтын үр дүнг харуулсан хуудасны дээд талд байх "Хайх" гэсэн үгийн доор, жижиг шрифтээр "You searched for . . . " гэсэн бичиг гарна.
". . ." цэгийн оронд таны бичсэн гарчиг улаан өнгөтэй харагдах ба Та уг улаан линк дээр дарж шинэ хуудас үүсгэнэ. Уг шинэ хуудас нь " . . . -д засвар хийж байна." гэсэн гарчигтай байна.
Аливаа өгүүллийн гарчиг нь олон тоон дээр биш ганц тоон дээр байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн Гарчгийн эхний үсэг томоор байх хэрэгтэй. Хэрэв гарчгийн хоёр дахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчгийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Энэ нь сүүлд, бусад хүмүүс тухайн өгүүлэлийг хайх, олоход хялбар байх болно. Жишээлбэл, "Хүүхдүүд" биш "Хүүхэд", "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.
Шинэ өгүүллийн гарчиг нь текстийн эхний өгүүлбэрт байгаа бол түүнийг тодруулах нь зүйтэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ.
Ойр зуурын хэрэгцээт зүйлс
[засварлах | кодоор засварлах]Тодруулсан үгс
[засварлах | кодоор засварлах]- Энэ бол Тодруулсан үгс юм.
Үүнийг хийхийн тулд, тухайн үгийнхээ өмнө болон хойно нь гурван (') тэмдгийг тавиарай.
Жишээлбэл: '''Тодруулсан үгс''' = Тодруулсан үгс
Налуу үгс
[засварлах | кодоор засварлах]- Энэ бол Налуу үгс юм.
Үгийг налуулахын тулд тухайн үгнийхээ өмнө болон хойно нь хоёр (') ийм тэмдэг тавина.
Жишээ нь: ''Налуу үгс'' = Налуу үгс
Тухайн хуудсыг бусад хэл дээрхи Википедиатай холбох
[засварлах | кодоор засварлах]Тухайн хуудсыг бусад хэлний Википедиа дахь ижил сэдэвтэй өгүүллүүдтэй холбохдоо хуудсаа үүсгээд хадгалсныхаа дараа зүүн гар талын баганан цэсний "Бусад хэлээр" гэсний доор буй саарал өнгөтэй "холбоос татах" гэдэг сонголтон дээр даран холбох хэл, хуудсаа сонгож холбоно. Аль нэгэн хэлний харгалзах хуудастай холбох үедээ бусад бүх боломжит хэлтэй зэрэг холбох гэдэг сонголтыг сонгосноор бусад бүх боломжит хэлтэй зэрэг холбогдоно.
Холбогдсон хэлнүүд "Бусад хэлээр" гэсэн багананд байх болно.
Гадаад холболт хийх
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна:
- "Нүцгэн" линк: http://mn.wikipedia.org/ (хамгийн муу хэлбэр)
- "Шигтгэсэн" линк: [1] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой)
- Нэртэй линк: Монгол Википедиа
Мэдээллийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна: # "Нүцгэн" линк: http://mn.wikipedia.org/ (хамгийн муу хэлбэр) # "Шигтгэсэн" линк: [http://mn.wikipedia.org/] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой) # Нэртэй линк: [http://mn.wikipedia.org/ Монгол Википедиа]
Бичлэгийн агуулгатай холбоогүй (жижиг) өөрчлөлт
[засварлах | кодоор засварлах]Үг үсэг, дүрмийн алдаа засах, эсвэл ганц нэг үг өөрчилсөн үедээ "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагтлаарай. Хэрэв тухайн өгүүллийн агуулга, зураг зэргийг өөрчилсөн тохиолдолд, "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагталж болохгүй.
Дэд гарчиг, дэд сэдвүүд
[засварлах | кодоор засварлах]Таны одоо уншиж буй "Хэрхэн хуудас засварлах бэ?" сэдэв нь "Оршил", "Ойр зуурын хэрэгцээт зүйлс", түүн дотор "Тодруулсан үгс" "Налуу үгс" зэрэг хэд хэдэн дэд гарчгуудтай байгаа. Эдгээр дэд гарчиг, дэд гарчиг доторхи жижиг хэсгүүдийг доорхи байдлаар үүсгэнэ.
==Ойр зуурын хэрэгцээт зүйлс==
Арай жижгийг нь:
===Тодруулсан үгс===
Бүр жижгийг нь:
====Энэ хуудсанд байхгүй==== гэх мэтээр
Таныг дэд гарчиг үүсгэх бүрд, Википедиа автоматаар Контент - гарчгийг хуудасны эхэнд үүсгэх болно. "Агуулга" 3-с дээш дэд хэсэгтэй өгүүлэлд автоматаар үүснэ
Жагсаах, дугаарлах
[засварлах | кодоор засварлах]Энэ бол жагсаалт:
- Нохой
- Муур
- Шувуу
Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
* Муур
* Шувуу
Та ийм байдлаар үүсгэж болно:
- Нохой
- Том нохой
- Жижиг нохой
- Пудель
- Нохой
Дээрхийг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
** Том нохой
** Жижиг нохой
*** Пудель
Энэ бол дугаарлалт:
- Нохой
- Муур
- Шувуу
Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
# Нохой
# Муур
# Шувуу
Шинэ мөрний эхэнд зай авах
[засварлах | кодоор засварлах]Мөрний эхэнд та зай авч болно.
Жишээлбэл,
Нохой
- Том нохой
- Жижиг нохой
Муур
Үүнийг доорхи байдлаар хийнэ:
:Том нохой
- Хэрвээ та нэгээс олон удаа (:) уг тэмдэглэгээг хийвэл тэр хэмжээгээр зай ихсэх болно.
Текст голлуулах
[засварлах | кодоор засварлах]
Үүнийг доорхи байдлаар хийнэ.
<center>Энэ текст голлосон байна уу?</center>
"Хэлэлцүүлэг" хуудас
[засварлах | кодоор засварлах]Тухайн өгүүллийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүлэл дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики программ нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.
Энэ долгионтой зураас (~)-ыг Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийнхээ эцэст гарын үсгээ үлдээхдээ ашиглаарай. Хэрэв 4 ширхэг долгионтой зураас (~~~~) бичвэл Таны хэрэглэгчийн нэр, бичлэг хийсэн огноо үлдэнэ.
Хэрэв 3 ширхэг (~~~) бол, зөвхөн таны хэрэглэгчийн нэр:
Хэрэв 5 ширхэг бол (~~~~~) зөвхөн огноо үлдэх болно:
- 07:03, 27 Долоодугаар сар 2007 (UTC)
- "Текстэн хайрцаг" дахь бэлэн багажууд дотор "Таны бичлэг үйлдсэн цаг бүхий гарын үсэг" гэсэн товч байгаа тул түүнийг ашиглаарай.