Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-25

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
БНСУ-ын төрийн далбаа
БНСУ-ын төрийн далбаа

Бүгд Найрамдах Солонгос Улс буюу Өмнөд Солонгос (대한민국, 大韓民國) ерөнхийлөгчийн засаглалтай, зүүн Азид, Солонгосын хойгийн өмнөд хэсэгт орших орон юм. Хойд талаараа 1945 оноос хойш тусгаар байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу Хойд Солонгостой хиллэнэ. Баруун талд нь Шар тэнгисийн цаана Хятад, зүүн талд Япон тэнгисийн цаана Япон улс байрлана. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл юм.

Солонгос нь Дэлхийн хамгийн эртний иргэншлийн нэг бөгөөд анхны төрт улс нь МЭӨ 2333 онд байгуулагдсан байна. Солонгосын Гурван хаант улсын нэг болох Шиллагийн хаант улс нь МЭӨ 660 ба 668 онд нөгөө хоёр улсаа Нэгдсэн Шилла улсыг байгуулсан байна. Улмаар Гүрёо ба Чусон династи улс байгуулагдан, 1910 онд Солонгосын эзэнт улс мөхөх хүртэл нэгдсэн нэг улс болон оршин тогтнож байв. 1910-1945 онд Солонгос нь Японы захиргаанд байсан ба Солонгос нь хоёр хуваагдсаны дараа, 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон байна. (бүрэн эхээр унших)