Викториа Сон
Викториа Сон | |
---|---|
Төрсөн нэр | Англи:Victoria Song (Викториа Сон) Хятад: 宋茜(Song Qian, Сон Чиан) ) |
Тайзны нэр | Викториа (Victoria, 빅토리아) |
Төрсөн | 1987 оны 2 сарын 2 -нд БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао төрсөн |
Харьяалал | Канад, Хятад |
Хөгжмийн урсгал | K-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим) |
Мэргэжил | F(x) хамтлагийн дуучин ,жүжигчин, загвар өмсөгч |
Зэмсэг | Tүүний хоолой, жүжиглэх чадвар, бүжиг |
Идэвхтэй | 2009оноос хойш |
Студи | SМ Entertainment(2007-хойш) Song Qian Studio (2007-хойш) |
Викториа Сон хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Сон Чиан (1987оны 2сарын 2нд төрсөн) нь Хятадын дуучин, жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч юм. Тэр үйл ажиллагаагаа Хятад, Солонгост явуулдаг. Тэр 2009 онд Өмнөд Солонгосын охидын f(x) хамтлагийн бүрэлдэхүүнд дэбүт хийсэн юм. We Got Married Season 2-д тэр 2пиэм хамтлагийн Никкүнтэй хамт оролцсон. Тэр Хятадын кино зах зээлд олон кинонд дүр бүтээсэн ба дурьдвал: When Love Walked In, Beautiful Secret, Ice Fantasy болон My New Sassy Girl тоглож байсан ба China National Drama Awards-д шинэ эмэгтэй жүжигчин шагналыг авч байсан. Викториа Хятадад үнэхээр алдартай, Вэйбо дээр түүнийг 20 сая хүн дагадаг ба 2015 оны 5 сард гарсан жагсаалтад 4 дэх олон хүн дагуулдаг К-поп алдартан болсон юм. Тэр бас The 2013 Independent Critics List of the 100 Most Beautiful Faces-д 80-д орсон ба Sohu-гийн 2011 Entertainment World's 50 Most Beautiful People-д 1-р байрт бичигдсэн. Мөн 2014 онд тэр 579298 хүний саналаар "2014 Goddess of Asia"-г авсан юм. Тэр бас Байдугийн хамгийн алдартай 10 алдартны 7-д ордог.
Өмнөх амьдрал болон амжилтын эхлэл
[засварлах | кодоор засварлах]Сон Чиан Хятадын Чиндаод төрсөн. Гэхдээ тэр Хятадын үндэсний бүжгийн Бээжингийн бүжгийн академид суралцхаар бага байхдаа төрөлх нутгаа орхисон. 2007 оны 9 сард түүнийг бүжиглэж байхад SM-н ажилтан харж, тэр дараа нь компанид орсон. Тэр SM Entertainment-д ороод зогсохгүй дэбүтээсээ өмнө жүжиглэж, загвар өмсөж байсан. Тэр бэлтгэгдэж байхдаа өөрийн дэбүтээс өмнөх 2 жилдээ үйл ажиллагаанд оролцож байсныг нь дурьдвал: 2008оноос өмнөхөн Spris-д жүжигчин, дуучин Ий Жүн-Гитэй, 2009 онд дуучин Рэйнтэй Samsung Anycall-г түүний клипэн дээр суртчалчилж байсан. TVXQ болон Super Junior-н кино "Hi, Seoul"-д тоглож байсан ба Shinee-н Replay-д тоглож байсан.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]2009–11: f(x) болон соло үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Викториа 2009 оны 9 сарын 5-нд f(x) хамтлагт дэбүт хийсэн. 2010 оны 6 сард тэр Invincible Youth нэвтрүүлгийн гишүүн болсон ба Викториа G7-д байсан. Энэ нь 7 эмэгтэй алдартантай бүлэг юм. Тэр We Got Married нэвтрүүлэгт 2PM хамтлагийн Никкүнтэй хамт оролцсон. Хүмүүс энэ хосыг Күнториа гэдэг байсан.
2012–хойш: Идэвхтэй үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]2012 оны 1 сард Викториа Хятад-Тайванийн драма When Love Walked In-д Жү Ми, Кэлвин Чэн нартай хамтран туслах дүрд тоглож байсан. Энэ драма нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцэж, энэ киногоороо олон шагнал авчээ. 2012 оны 12 сард Викториа Victoria's Hong-Ma гэх зурагт-эссэ хэлбэрт ном Хонкон, Макаод гаргаж байсан бөгөөд энэ номын хятад хувилбар нь 2013 онд гарсан. 2013 онд тэр Cocoon Town Romance, "Tarot Goddess Sleuths"-д тоглож байсан. Энэ нь 2013-2016 онд үргэлжилж байгаа юм. 2014 онд Викториа Хятад-Солонгосын хөгжөөнт нэвтрүүлэг Strongest Group-г Жү Мигийн хамтаар хөтөлж байсан. Тэр бас "Loving You" цомгоо гаргасан. 2014 онд тэр Жан Лииний "Agape" (8 сарын 5-нд гарсан) болон "Not Alone" (9 сарын 22-нд гарсан)-д Таотай хамт тоглож байсан. 2015 онд түүнийг S.M. Entertainment-с гарна гэж Вэйбо сайт дээр шуугисан юм. Энэ цуу яриа нь түүний шинэ стиуди болон Хятад дахь үйл ажиллаганаас болж гарсан юм. Викториа Хятадад үйлажиллагаа ихтэй байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч компаниа орхихгүй гэж мэдэгдсэн. Тэр Adidas болон Cosmo Body-н загвар өмсөгч болсон юм.