Jump to content

Виктор Янукович

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виктор Янукович (2010)

Виктор Янукович (украин. Ві́ктор Фе́дорович Януко́вич) — Украин улсын улс төр, төрийн зүтгэлтэн асан, 2002—2005 болон 2006—2007 онуудад Ерөнхий сайд, 2010 оны 2-р сарын 25 - 2014 оны 2-р сарын 22 нд Украины 4 дэх Ерөнхийлөгч байсан. 2003-2010 онд Украины "Бүс нутгуудын нам"-ын дарга.

Украины 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр хоёр дахь шатанд Виктор Ющенкотой өрсөлдсөн. Сонгуулийн урьдчилсан дүнг зарлаж, Януковичийг ялалт байгуулсны дараа сонгуулийн луйврыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан "улбар шар хувьсгал" эсэргүүцлийн жагсаал өрнөв. Эцэст нь дахин санал хураалт зарлаж, Виктор Ющенко ерөнхийлөгч болсон юм.

2010 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар В.Янукович хоёр дахь шатанд Юлия Тимошенког ялсан юм.

2013 оны 11-р сарын 21-нд Виктор Янукович ЕХ-ны Холбооны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь Евромайдан гэгддэг олон нийтийн эсэргүүцлийг өдөөсөн юм. 2014 оны 2-р сарын 22-нд улс төрийн хурц хямралын үеэр Украины Дээд Рада Януковичийг албан тушаалаас нь огцруулжээ. Үүний дараа Украинаас зугтан гарч, Орост орогнож байхдаа Янукович өөрийгөө Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэвээрээ гэж удаа дараа зарласан.

Түүнийг албан тушаалаас нь огцруулсны дараа түүний эсрэг олон эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2015 оны 2-р сарын 4-нд Украины Дээд Рада Виктор Януковичийг Украины Ерөнхийлөгчийн цолыг хураах тухай хуулийг баталсан.

Тэрээр 2014 оноос Москва мужийн Одинцово хотын улсын Баковка дахь Оросын Дотоод хэргийн яамны зусланд амьдарч байгаа ажээ.