Jump to content

Вилдполдсрид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вилдполдсрид
Wildpoldsried
Вилдполдсрид
Вилдполдсрид
Вилдполдсрид   сүлд
Дээд Аллгой дахь байршил

Map
Интерактив газрын зураг
Вилдполдсрид  , Герман
Вилдполдсрид
Вилдполдсрид
Вилдполдсрид  , Бавари
Вилдполдсрид
Вилдполдсрид
Солбицол: 47°46′N 10°24′E / 47.767°N 10.400°E / 47.767; 10.400Солбицол: 47°46′N 10°24′E / 47.767°N 10.400°E / 47.767; 10.400
Улс Герман
МужБавари
Захиргааны дүүрэгШваби
ТойрогДээд Аллгой
Засаг захиргаа
  Хотын дарга (202026) Ренате Денифел[1]
Газар нутаг
  Нийт
21.35 км2 (8.24 бээр2)
Өндөр
724 м (2,375 фут)
Хүн ам
 (2024-12-31)[2]
  Нийт2,583
  Нягтрал120/км2 (310/бээр2)
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
87499
Залгах код08304
Улсын дугаарOA
Вэб сайтwww.wildpoldsried.de
Германд хөдөө нутгуудад голчлон суурилуулдаг нам салхины хосмог ажиллагаатай цахилгаан үүсгүүр сэнс
Германы энгийн фермийн био хийн байгууламж

Вилдполдсрид - ХБНГУ-ын Бавари мужийн хамгийн өмнөд захад байдаг 2600 оршин суугчтай жижиг тосгон юм. Анхны оршин суугчдын тэмдэглэл нь 1392 оноос эхэлжээ.

Сэргээгдэх эрчим хүч

[засварлах | кодоор засварлах]

1997 оноос тус тосгоны иргэд эрчимтэйгээр нар салхины эрчим хүч мөн био хийн эрчим хүчний байгууламжуудыг байгуулж бүх эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах болжээ. Улмаар сүүлийн жилүүдэд эрчим хүчний илүүдэлд орж илүүдэл цахилгаанаа бусад хотуудад зарж, илүү орлого олох болжээ. 2012 онд тус тосгоныхон цахилгаанаа борлуулж 4 сая еврогийн ашигтай ажилласан. Илүү орлогынхоо ачаар тус суурин 9 шинэ барилга үүнээс шинэ сургууль, шинэ спортын цогцолбор, шинэ клубын барилгуудыг барьсан байна. Тус тосгон 2012 онд хэрэгцээнээсээ 5 дахин илүү цахилгаан үйлдвэрлэж бүгдийг нь борлуулжээ. Тосгоны иргэд 20 сая еврогоор эрчим хүчинд хөрөнгө оруулжээ.

Вилдполдсридэд одоогоор 8500м² нарны хавтангийн талбай, 11ш салхин сэнс, 4 томхон био хийн үйлдвэрээр эрчим хүчээ хангадаг. [3] 57 настай фермер Бауэр Вендэлиний үнээний фермийн өтгөөр ажилладаг био хийн үйлдвэр гэхэд жилдээ 1,1 мегаватт цахилгаан үйлдвэрлэж төв шугаманд илүүдэл цахилгаанаа зардаг байна.[4] 1,1 мегаватт цахилгаанаар 1500 айлын хэрэгцээг хангана. Био хийн зуухны үлдэгдэл хаягдал нь шим тэжээллэг учир шууд тариалангийн бордоо болж огт хаягдалгүй бүтэн циклийн үйлдвэрлэл боловсруулалт болдог юм.[5]

Вилдполдсрид нь дэлхийн олон зуун хотуудын төлөөлөгчид айлчилж эрчим хүчний туршлагыг нь судалдаг анхаарал татсан хөгжингүй тосгон болоод байна.

 Commons: Wildpoldsried – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Видео
  2. Видео
  3. Видео
  4. Видео
  5. Видео
  1. Liste der ersten Bürgermeister/Oberbürgermeister in kreisangehörigen Gemeinden, Bayerisches Landesamt für Statistik, 15 July 2021.
  2. "Gemeinden, Kreise und Regierungsbezirke in Bayern, Einwohnerzahlen am 31. Dezember 2024; Basis Zensus 2022" [Бавари мужийн хотын захиргаа, тойрог, засаг захиргааны тойргууд; 2022 оны хүн амын тооллогын үр дүнд үндэслэсэн] (CSV) (German хэлээр). Бавари Мужийн Статистикийн Газар.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. Манай ногоон тосгон, 2012/08 Der Tagesspiegel
  4. Бүрэн цахилгаанжсан тосгон, 2014/02 Билд
  5. Эрчим хүчний төгс хувьсал, Абэндцайтунг, 2014/02