Владимир Ким

Владимир Сергеевич Ким (1960 оны 10-р сарын 29-нд ЗХУ-ын Өмнөд Казахстан мужийн Мырзакент тосгонд төрсөн) — Казахстаны ажил хэрэгч хүн. Өнгөт болон үнэт меттал олборлогч, баяжуулагч «KAZ Minerals» группын Ерөнхийлөгч бөгөөд хувьцаа эзэмшигч. Мөн «Казахмыс Холдинг» компаний Ерөнхийлөгч. "Forbes" сэтгүүлийн мэдээлснээр 2015 оны 3-р сарын байдлаар түүний хувийн хөрөнгө 1.8 тэрбум доллараар үнэлэгдсэн (дэлхийд No1054). 2018 оны байдлаар В.Кимийн хөрөнгө 3.1 тэрбум долларт хүрч жагсаалтын 776-д бичигджээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1960 оны 10-р сарын 29-нд Өмнөд Казахстаны Мактаарал дүүргийн Мырзакент тосгонд тусгайлан нүүлгэн шилжүүлсэн солонгос цагаачдын хүү болон мэндэлжээ.

Тэрээр дунд сургуулиа төгсөөд 1982 онд Алматы хотын Архитектур, барилгын дээд сургуульд боловсрол эзэмшсэн.

ЗХУ-ын үед тэрээр Алматы дүүргийн намын хороонд зааварлагч, дараа нь дүүргийн гүйцэтгэх хорооны орлогч даргаар ажиллаж байжээ.

Казахстан улс тусгаар тогтнолоо олж авсны дараа тэрээр Герман, Швейцарь, Өмнөд Солонгост дадлага хийсэн. Техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн.

1995 онд Жезказганцветмет ХК-ийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд 2000 оны 12-р сард тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон. 2005 онд Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээс өмнө Казахмыс компанийн (2014 онд өөрчлөн байгуулалт дууссаны дараа KAZ Minerals гэж нэрлэсэн) ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байсан.

2023 оны 10-р сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан нь Ким "Forbes Kazakhstan" сэтгүүлийн үзэж буйгаар Казастаны хамгийн баян хүнээр тодорсон байна.

Гэргий, 4 хүүхэдтэй.